ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхсоёл: Эм уухаас илүүтэй тэжээллэг хоол идэх хэрэгтэй

Д.Гэрэлцэцэг
2014 оны 2 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг
Эм уухаас илүүтэй тэжээллэг хоол идэх хэрэгтэй

Хаврын улиралд хүмүүс ядарч, дархлаа нь сулардаг. Тиймээс дархлaaгаа хэрхэн хэвийн байлгах талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхэд, өсвөр үеийн эмч Б.Энхсоёлтой ярилцлаа.

-Дархлааны системээ хэвийн байлгахад аминдэм чухал үүрэгтэй гэдэг. Аминдэмийг тогтмол хэрэглэхэд сорог нөлөө бий юу?

-Хавар, намрын улиралд хүний биеийн дархлаа хамгийн их сулардаг. Ялангуяа, бага насны хүүхэд болон ахмад настай хүмүүсийн дархлааны систем хэврэг болдог. Энэ үед аминдэм, эм уухаас илүүтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэж чадвал дархлаагаа хэвийн байлгах боломжтой. Хэрэгцээт аминдэмд A, С, Е, В-гийн төрлийн витамин ордог. Монголын нөхцөлд дээрх аминдэмийг агуулсан хоол хүнсийг өдөр тутам хэрэглэхэд болно.

Аминдэмийг байнга хэрэглэж болохгүй. Харин хоол, хүнснээсээ авах нь чухал. Тухайлбал, С аминдэм ихэссэн тохиолдолд шээсээр гарах боломжтой. Харин А, Д, Е, К аминдэм нь тосонд уусдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хүний цусан дахь тосонд шингэж үйлчилгээгээ үзүүлдэг. Ихэссэн тохиолдолд бүгд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, А аминдэм ихэдвэл хүний хараа мууддаг. Түүнчлэн завьж хагарах, үс унах, арьс, хумсанд муу нөлөөтэй.

-Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, хуурай нөхцөлд хоол хүнсээрээ хэрхэн орлуулах вэ?

-Витамин А нь лууван, загасанд их агуулагддаг бол витамин Е нь гүйлсэн самар, хар самранд их байдаг. Мөн витамин С нь жүрж, ногоон чинжүү, ногоон цэцэгт байцаа, цангис жимсэнд их хэмжээгээр байдаг учир эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээт амин дэмээ авах боломжтой.

Цангис жимс нь олон талын ашигтай. Монголд ургадаггүй ч гадны орноос хатаасан хэлбэрээр ирж, худалдаалагддаг.

Бөөр, шээсний замын үед бөөр, давсагны өнгөн хэсгийн хананд нян наалддаг. Харин э‘нэ үед цангис жимсийг хэрэглэвэл эдгээр нян наалдахаас бүрэн сэргийлж чадна. Манайд анис, үхрийн нүд зэрэг С аминдэмээр баялаг жимсээр орлуулж болно.

-Зарим хүмүүс ханиад хүрэхэд л анитибиотик уудаг. Үүнийг их уух нь хүний биеийн дархлааг сулруулдаг уу?

-Мэдээж антибиотик их хэрэглэж болохгүй. Сөрөг нөлөө ихтэй. Дархлаа сайн байвал өвчин тусахгүй явж болно. Тиймээс бүх юмны эх үндэс болсон дархлааны системдээ анхаарах хэрэгтэй. Аминдэмийг дангаар нь хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш. Харин дархлаагаа сэргээх зорилгоор аминдэм болон эрдэсийг хамтад нь уувал үр дүнтэй байдаг. Худалдаанд байгаа аминдэмүүдээс Multi vitamins and Meniral буюу эрдэстэй амин дэмийг сонгох нь зөв. Хүний биед байгаа эрдсүүд нь хэвийн хэмжээндээ байгаа үед хүн өвчин тусахгүй байх бүрэн боломжтой.

-Хоол хүнснээсээ эрдэсийг хэрхэн авах боломжтой вэ?

-Кальци, магни, цайр, селен, зэс нь эрдэст ордог. Ялангуяа, цайр, селен нь хүний биеийн дархлааг сайжруулахад гол үүрэгтэй. Тухайлбал, төмс, өндгийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж чадвал хэрэгцээт эрдэс болох селенийг авна. Монголчууд эрт үеэс зэс аяганд ус хийж уудаг байсан. Энэ нь биед хэрэгтэй зэсийг өөртөө шингээж авч байна I гэсэн үг. Зэс нь дархлаа I сэргээх чухал эрдсээс гадна цус багадалттай хүн | хэрэглэхэд тохиромжтой арга болдог.

-Сүүлийн үед хүмүүс антиоксиденттой бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсон. Энэ нь зов үү?

-A, С, Е аминдэмийг антиоксидент гэж хэлж болно. Антиоксидентийн хэмжээг ихдүүлбэл гол судасны хана гэмтэх, хатууруулах, цус харвалтад нөлөөлөх сөрөг талтай. Дархлаа антиоксидент хоёр салшгүй холбоотой.

Антиоксидент нь хүний биеийн дархлааны системийг хэвийн байлгадаг. Тухайлбал, хүн хоол идсэний дараа ходоод болон нарийн бүдүүн гэдсэнд орж шингэж, шймэгддэг.

Ингээд хэрэгцээт бодис нь хүний цусанд шингэн үлдэж, хэрэггүй нь ялгарч гардаг гэсэн үг. Энэ үйл явцад хүний биед чөлөөт радикалууд үүсдэг. Чөлөөт радикалууд нь бага хэмжээгээр хүний биед байх ёстой. Түүнийгээ бие организм өөрөө зохицуулж байдаг. Харин чөлөөт радикалууд нь ихэсвэл эд, эсүүдийг үхүүлэх аюултай. Ингэснээр дархлаа мууддаг гэж хэлж болно. Тиймээс антиоксиденттэй бүтээгдэхүүн хэрэглэвэл чөлөөт радикалуудыг тогтвортой байлгаж болдог. Хүний дархлааг дэмжих гол зүйл бол антиоксидент. Мөн аминдэмээс гадна хүний бие чийрэг байвал дархлаа хэвийн байдаг. Хүйтний улиралд ууланд авирах, харзны усанд орох нь биеэ чийрэгжүүл эх зөв арга юм. Учир нь халуун, хүйтэн эрс тэс нөхцөлд хүний эд, эс сэргэж чийрэгждэг.

Зураг