Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цаасан тайлангаас цахим тайлан руу шилжүүлнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Татварын ерөнхий газар, МҮХАҮТ, “Монгол талст ТМЗ”, “Новасофт” компаниуд хамтарч мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллээрээ “Шинэ үеийн нягтлан бодогчид” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо дуулгаад уг хөтөлбөрт Жижиг, дунд ААН-үүд хамрагдах нь илүү тохиромжтойг дурдсан.

Тус хөтөлбөрийн зорилго нь “Цаасан тайлангаас цахим тайлан” руу шилжих бөгөөд жижиг, дунд ААН-үүдэд сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан санхүүгийн онлайн програм нэвтрүүлэх аж. Ингэснээр санхүү, татварын тайланг бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийн үйл явцыг бүрэн цахимжуулах давуу талтай гэнэ.

Хөтөлбөрт хамрагдснаар цаг хугацааг хэмнэж, татвар, санхүүгийн эрсдлээ бууруулах зэрэг үр дүнд хүрнэ 

Мөн ААН-үүд санхүү, татварын талаарх тулгамдсан асуудлын хүрээнд мэргэшсэн зөвлөх байгууллагаас зөвлөгөө авахаас гадна үүлэн тооцоололд суурилсан BAAZ.mn санхүү бүртгэлийн онлайн системээр байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах боломжтой болох аж.

“Шинэ үеийн нягтлан бодогчид” хөтөлбөрт 1500 жижиг, дунд ААН-үүдийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа тухай зохион байгуулагчид хэлсэн.Түүнчлэн ААН-үүд хамрагдснаар санхүү бүртгэлийн систем боловсронгуй болох, бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулах цаг хугацааг хэмнэх, татвар, санхүүгийн эрсдлээ бууруулах зэрэг үр дүнд хүрнэ гэж байлаа.