“Бүх цэргийн их хар сүлд”-ийг цагаалах тайллага өнөөдөр Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд боллоо. Ёслолд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон бусад албаны хүмүүс, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцсон байна.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр зохион байгуулдаг уламжлалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!