Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

НАМРЫН ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ

Б.Ану
2014 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:34 2014/01/30

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы отгон хуралдаан 56.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар  Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг хааж үг хэлэв. Тэрбээр намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулийн төслийн тайлаарх тайланг товч дурдлаа.

Эцэст нь гишүүд болон нийт Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлээд УИХ-ын намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдлээ.

Чуулганаар хэлэлцсэн бусад асуудлыг ЭНЭ ТУХАЙ хэсгээс үзнэ үү. 

Намрын чуулганы отгон хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ийнхүү жиргэжээ. 

11:00 2014/01/30

Сар шинээ сайд нар давхар дээлтэй угтлаа 

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарын давхар дээлийг тайлах эсэхийг шийдэх ёстой байв. 

МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг хэлэлцэх санал гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганы эхний асуудал болгон хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

Цагаан сарын дараа буюу хоёрдугаар сардаа багтаж хуралдах чигтэй байсан ээлжит бус чуулганы хугацаа хойшилсон гэнэ. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулган хаврын чуулганы өмнөхөн буюу гуравдугаар сарын сүүлээр хуралдах төлөвтэй байна. Тэгэхээр сайд нар могой жилээ давхар дээлтэй үдэж, хаврын чуулган хүртэл "халууцаж" явах нь тодорхой боллоо. 

Ээлжит бус чуулган руу асуудлыг шилжүүлсэн нь сайд нар, эрх баригчид эрх мэдлээсээ салах сонирхолгүйн нэг жишээ болж байна.  