“Erdene Resourse Development” компани Алтан нар ордод өнгөрсөн улиралд хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа.
Энэ судалгааны дүн гарсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсчээ.
Учир нь дээрх судалгааны дунд Алтан нар ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгаа нь тогтоожээ.
Мөн долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзсэн байна. Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, есөн грамм мөнгө байгааг тогтоосон байна.
Түүнчлэн цаашид нэмэлт хайгуул хийх шаардлагатай байгаа гэж “Erdene Resource Development” компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Баянхонгор аймагт байрладаг уг орд нь Оюутолгойгоос хойш Монголд илэрсэн хамгийн ач холбогдолтой металлын орд болохыг “Erdene Resource Developmenf-ийн ерөнхийлөгч онцолж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!