Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад байгаа иргэдийн АНХААРАЛД

ikon.mn
2014 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 23-ны байдлаар хилийн чанадад  нийт 17 иргэн хэрэг зөрчилд холбогдсон мэдээлэл иржээ.

Тэдний 5 нь хилийн дэглэм зөрчсөн /Бүгд Найрамдах Турк Улсаас Грек Улс руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан/, 6 иргэн хулгайн  гэмт хэрэгт, 3 иргэн хууль бусаар оршин суусан,  1 иргэн танхайн гэмт хэрэг, 1 иргэн олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн нийгмийн хэв журам зөрчсөн, 1 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан байна.  

Иргэд хилийн чанадад зорчиж байхдаа суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж хувийн аюулгүй байдалдаа анхаарах, суугаа орондоо байгаа ДТГ-т холбогдох утас, хаягаа тэмдэглүүлж байх, аливаа гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхыг манай иргэд анхаарах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас  мэдээлэв.