Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сарын шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах хийгээд унших тарни, засал ном

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 30
MorninigNews.mn

Цагаан сар буюу улаан Барс сарын шинийн 1-ний өглөө зүгээ гар­гахдаа тэр жилийнхээ хий­морийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. 

Шинийн 1-ний өдрөө аз хий­морьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ.

Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий. “Ялгуусан” хэмээх модон морин жилийн” Тэнгэрийн хар нохой ам” урд зүгт гарч буй тул Хий суудалд суусан хүмүүн зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. 

Мөн эмийн зүг рүүгээ гарч, хийморийн зүгээс ирэх ёсон ч бий.

“Ялгуусан” хэмээх модон морин жи­лийн” Тэнгэрийн хар нохой ам” урд зүгт гарж буй тул “Хий суудалд суусан хүмүүн зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. 

Төгс буянт зурхайн ёсонд “Тэнгэрийн хар нохойн ам” жилийн турш нар зөв эргэж байдаг бөгөөд хаврын гурван сард зүүн зүгт, зуны гурван сард урд зүгт, намрын гурван сард баруун зүгт, өвлийн гурван сард хойд зүгт тус тус оршдог тул 

Усанд суусан хүмүүн буян хишгийн зүг буюу хойд зүгт гарч, Хийморийн зүг буюу зүүн зүгээс ирнэ.

Зурган дээр дарж томоор харна уу.

Жил ороход уншуулах ном

  • 13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”
  • 25-ны жил орж байгаа хүн “Дорж­намжом”, “Цэнд”, “Дүншиг”
  • 37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”
  • 49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”
  • 61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”
  • 73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”
  • 85-ны жил орж байгаа хүн “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”
  • 97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур” 

Онцгойлох засалтай жилтнүүд

Шишид харш буюу бага харш жилт­нүүдийн засал: Тахиа, туулай жилт­нүүдэд модон морь жилд дээд, доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж, Алтангэрэл судар айлдуул. Жи­лийн турш Жанрайсэг бурханыг шүтэж бурхан шүтээндээ зул өргөн маань мэгзэм сайтар урин унш. 

Дүнсэр харш буюу их харш жилтнүү­дийн засал: Хулгана жилт­нүүд дүнсэр харшийн засалтай тул Дүнсэр харшийн засал хийлгэж, хийд сүмээр Жанаг Гагдог, Жамбалцанжод айлдуул. 

Нийт морь жилтнүүд жилийн турш хэ­рүүл тэмцлээс аль болох ангид байж, хийд сүм, суварга гороолж, аливаа буянд даган баясваас машид сайн жил болой.

Нэг цагаан мэнгэ голлосон жилтнүүд

Ялгуусан хэмээх модон морин жилийн мэнгэ нэг цагаан тул 2008, 1999, 1981, 1972, 1963, 1954, 1945, 1936, 1927, 1918 онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа учир мэнгэний заслын тарни уншуул. 1990, 1954, 1918 онд төрсөн хүмүүс жил орж мэнгэ голлож байгаа тул Жанаг Гаг дог, Сундуй, Базарсад айлдуулж бие, хэл, сэт­гэлийн үйлийг хянамгайлж аливаа буяны үйлд шамд.

Билгийн тооллын хий насны 1,10, 19, 28, 37, 46, 55,64, 73, 82, 91 насанд мэнгэ гол­лодог байна. Мэнгэ голлосон хүн сэтгэл хямрах, аливаа бэрхшээл тохиолдох шалт­гаан олон байдаг учраас өөрийн мэнгэний бурханаа тэр жилдээ сайтар шүтэж, зүрхэн тарнийг уншиж зул хүж сайн өргөж бие хэл сэтгэлийн үйлийг хянамгайлж явах аваас сөрөг муу зүйлд өртөхгүй байж болно.

Зураг