1942 онд Монголд мэргэжлийн дүрслэх урлагийн байгууллага байгуулагдаж өдгөө 70 гаруй жилийг үджээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн түүхийг оюуны болон гарын ураараа урлан бичилцсэн ахмад уран бүтээлчид маань өдгөө хүртэл бийр будагаа нийлүүлэн бүтээлээ туурьвисаар байгаа билээ.
Тийн ялгуусан хэмээх модон морин жилийн босгон дээр монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Маршал галерейд нээгдэх гэж байна. Эх орныхоо байгаль, түүх соёл, аж амьдралыг тусган харуулсан түүхэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх энэхүү үзэсгэлэн нь ахмад уран бүтээлчдийн уламжлалт үзэсгэлэн байх юм.
"Сар шинийн өнгө" нэртэй хамтарсан үзэсгэлэн ирэх сарын 3 буюу шинийн 4-нд нээлтээ хийнэ.
УРАН БҮТЭЭЛЧИД:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!