Яруу найрагт дуртай, шимтэн сонсдог хүн бүхний хүсэн хүлээдэг “Болор цом” наадам 31 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн тэргүүн найрагчаар Өвөрхангай 1 аймгийн хүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Моломжамц шалгарч, нутгийн зон олноо баярлуулсан юм. Тус наадам энэ жил Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ойтой давхацсанаараа онцлог юм. Тэрээр “Болор цом”-ын анхны эзэн.
31 жилийн өмнө г‘Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ тэргүүлсэн түүхтэй. Түүний дараа 1984 онд Ардын уран зохиолч Д.Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, 1985 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болж байжээ.
Энэ жил сүүлийн шатны шалгаруулалтад 25 найрагт үлдэж, шүлгээ уншсан юм.
Шүүгчээр Б.Лхагвсүрэн, Т.Галсан, Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нарын найрагчид ажиллажээ. 25 найрагчаас шүүгчдийн оноогоор яруу найрагч Г.Батсайхан, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр О.Цэнд-Аюуш нар сүүлийн тавд багтсан бол яруу найрагч О.Цэнд-Аюуш 17 оноогоор удаалж, яруу найрагч Б.Батсайхан 16 оноогоор гуравдугаар байрт оржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!