Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дурлалаа дуунд мөнхөлнө

Ч.Тулга
2014 оны 1 сарын 25
Зууны мэдээ
Дуучин Ч.Цэлмүүн

Дуучин Ч.Цэлмүүн багынхаа мөрөөдлийг биелүүлжээ. Тэрээр сурагч байхдаа хажуу ширээний хөвгүүндээ сэм дурлаж, шаггүй сайн найрагч болоод амжсан гэдэг.

Гэвч анхны хайрынх нь эзэн өөрийг нь тоолгүй, хажуугаараа өнгөрүүлэхэд бяцхан охин нүдээ хавдтал уйлж байсан удаатай. 

Тэгвэл хадамд гарч, ээж болсон бүсгүй маань гэнэн томоогүй насны гэгээн хайраа мөнхөлж “Хажуу ширээний хөвгүүн” гэсэн шинэхэн дуу хийж байгаа гэнэ.

Дууныхаа шүлгийг өөрөө зохиосон ажээ.

Зураг