Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Түмэндэмбэрэлийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан болно

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Ардын жү­жигчин Г.Түмэн­дэмбэрэл

Монголын ят­гын холбоо­ноос “Ардын жү­жигчин Г.Түмэн­дэмбэрэлийн дууг хэн сайн ятгатай дуулах вэ” нэртэй ятгатай дуулаачдын улсын анхдугаар урал­дааныг зохион байгуулах гэж байна. 

Тус холбооныхон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, ятга хөгжимтэй дуулах авьяастныг тодруулан ур­лагт хөл тавихад нь тус­лах аж. Түүнчлэн ятга­тай дуулдаг сайн дуучдын орон зай нь сул байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тиймээс заавал мэр­гэжлийн дуучин гэлтгүй сонирхсон хүн бүрт оролцох боломж олгож байгаа аж. Гурван үе шаттай явагдах тус тэмцээний эцсийн дүн зургаадугаар сарын 12-нд гарах бөгөөд оролцогчдын бүртгэл өчигдөр эхэл­сэн.

Уралдаанд орол­цогчдод ятгын хол­бооноос зөвлөгөө авах боломж ч бий аж. Тэм­цээний шаг­­налын сан таван сая төгрөг бөгөөд түрүүлсэн дуучныг цаашид урлагийн талаас нь бүх зүйлээр нь дэмжих гэнэ.

Түүнчлэн тус холбооныхон нэвтрүүлгийн төсөл бэлтгэн телевизүүдэд хандсан бөгөөд цувралаар нэвт­рүүлэн бэлтгэн цацах аж. Мөн Монголын радио­той хамтран уралдааныг орон даяар дамжуулах юм байна. 

Дашрамд дуулгахад 1960 оноос 1990 он хүр­тэл Г.Түмэндэмбэрэл, П.Адар­сүрэн, Б.Энхбат, Ц.Өлзий-Орших, Д.Мөнхбаяр нарын бахдам дуучид байсан бол тэр цагаас хойш ятгатай дуулдаг чадварлаг дуучдын түүчээ тасраад 20 гаран жил болж байгаа гэв.

Зураг