Viber-ийн бизнест зориулсан боломжуудыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 6 минутын өмнө
Сурталчилгаа

КоллПро ХХК-аас уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, технологийн салбарын шинэ чиг хандлага, шилдэг шийдлүүдийг танилцуулах ENTEC26 арга хэмжээ Viber бизнес шийдэл Монголд сэдвээр энэ сарын 28-нд зохион байгуулагдах гэж байна.

зураг
 

Дэлхийн олон мянган бизнесийн байгууллагын сонголт болсон Viber for Business үйлчилгээ албан ёсоор Монгол Улсад нэвтэрч эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, Viber-ийг бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн үр ашигтай ашиглах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, харилцааг илүү оновчтой болгох талаар бодит туршлага, амжилттай кейсүүдийг хуваалцах юм.

Мөн хиймэл оюунд суурилсан шийдлүүд, маркетинг ба борлуулалтын шинэ арга барил, хууль эрх зүйн орчин зэрэг бизнесийн орчинд нэн шаардлагатай сэдвүүдийг хамрах болно.

Энэхүү арга хэмжээ бизнес эрхлэгчид, маркетинг, борлуулалтын салбарын шилдэг мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний удирдлагууд нэг дор цуглаж, мэдлэг туршлагаа солилцох, шинэ түншлэл бий болгох тав тухтай орчныг бүрдүүлжээ.

зураг
 

Та арга хэмжээнд оролцсоноор Viber дээрх +1 сая гаруй хэрэглэгчдэд сурталчилгаагаа үр дүнтэй хүргэх арга барилуудыг хууль, эрх зүй, технологи, маркетинг, борлуулалтын өнцгөөс танилцуулах илтгэлүүдийг сонсож, мөн өөрийн бизнест тохирсон технологийн шийдлүүдийн талаар мэргэжилтнүүдээс шууд зөвлөгөө авах боломжтой.

ENTEC26 нь бизнесүүдэд бодит шийдэл, шинэ түншлэл, инновац нэвтрүүлэх боломжийг нээх талбар болохыг зохион байгуулагчид онцолж байна.

зураг
 

Арга хэмжээнд оролцохыг хүсвэл та дээрх QR кодыг уншуулж эсвэл энд дарж бүртгэлээ баталгаажуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаарт холбогдон авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.