Fortinet “Accelerate 26 APAC – Ulaanbaatar Edition” арга хэмжээгээр кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлагыг танилцуулна
Дэлхий даяар дижитал шилжилт хурдацтай өрнөж буй энэ үед кибер аюулгүй байдал нь байгууллагуудын стратегийн тэргүүлэх чиглэл болоод байна. Ялангуяа хиймэл оюунд суурилсан халдлагууд улам нарийсаж, ransomware, phishing зэрэг кибер эрсдэлүүд нэмэгдэж буй нь уламжлалт хамгаалалтын хандлагыг шинэчилж, илүү ухаалаг, нэгдсэн шийдэл рүү шилжих шаардлагыг бий болгож байна.
Энэ хүрээнд дэлхийн кибер аюулгүй байдлын технологийн тэргүүлэгч Fortinet компани “Fortinet Accelerate 26 APAC – Ulaanbaatar Edition” арга хэмжээг 4-р сарын 30-ны өдөр Шангри-Ла зочид буудалд “Fast Forward Innovation” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
Fortinet компани нь “Fortinet Accelerate” цуврал арга хэмжээг жил бүр дэлхий даяарх хэрэглэгчид, түншүүддээ зориулан зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлага, нэгдсэн хамгаалалтын платформ болон AI-д суурилсан шийдлүүдийг танилцуулж, байгууллагуудын хамгаалалтыг сайжруулах мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
ACCELERATE ASIA ROADSHOW 2025 АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД
2025 онд зохион байгуулагдсан “Accelerate Asia Roadshow” нь Ази-Номхон далайн бүсийн 13 улс, 21 байршлыг хамарсан өргөн цар хүрээтэй цуврал арга хэмжээ болж, кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, инновац, мэдлэг солилцоог дэмжсэн онцлох платформ болсон юм.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 9,000 гаруй оролцогч, 4,000 гаруй түнш байгууллага оролцсон бөгөөд 350 гаруй хурал, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байна. Мөн Fortinet-ийн 250 гаруй эксперт, салбарын 60 гаруй илтгэгчид оролцож, кибер аюулгүй байдлын чиг хандлага, шийдэл, бодит туршлагыг хуваалцсанаар “Accelerate Asia Roadshow 2025” нь бүс нутгийн хэмжээнд салбарын ойлголт, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн чухал арга хэмжээ болж чадсан юм.
FORTINET ACCELERATE 26 APAC – ULAANBAATAR EDITION АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙД
Сүлжээ ба аюулгүй байдлын нэгдсэн шийдлээрээ тэргүүлэгч Fortinet нь энэ удаагийн “ACCELERATE 26 APAC – ULAANBAATAR EDITION” арга хэмжээгээр Security Operations платформынхоо хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдийг танилцуулах бөгөөд үүнд FortiOS 8.0 болон FortiSOC-ийн урьдчилсан танилцуулга багтаж байна.
Эдгээр шийдлүүд нь сүлжээ, аюулгүй байдал болон AI-д суурилсан ажиллагааг нэг архитектурт нэгтгэснээр байгууллагуудад үйл ажиллагаагаа хялбаршуулах, илрүүлэлтийг хурдасгах, өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй AI-д суурилсан аюул заналаас үр дүнтэй хамгаалах боломжийг олгох юм.
Мөн энэ жилийн “Accelerate Ulaanbaatar” арга хэмжээ нь Fortinet-ийн Монгол дахь үйл ажиллагааны дараагийн шатны эхлэлийг тодорхойлж буйгаараа онцлогтой. Тус компани нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ оффис нээхийн зэрэгцээ Монгол Улс дахь аюулгүй байдлын багийнхаа бүрэлдэхүүнийг хоёр дахин нэмэгдүүлснээр Монголын кибер халдлагад тэсвэртэй байдлыг бэхжүүлэх урт хугацааны амлалтаа бодитоор хэрэгжүүлж байна.
“Манай мэргэжлийн, чадварлаг хамт олонтой нягт хамтран ажилласнаар бид илүү аюулгүй, тогтвортой дижитал ирээдүйг хамтдаа цогцлооно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Fortinet-ийн Монгол дахь борлуулалтын багийн ахлагч Гүнчин-ишийн Жигдолма онцоллоо.
FORTINET КОМПАНИЙН ТУХАЙ:
Fortinet нь сүлжээ ба кибер аюулгүй байдлыг нэгтгэсэн нэгдсэн платформоор дамжуулан байгууллагуудын дижитал орчныг хамгаалдаг дэлхийд тэргүүлэгч технологийн компани юм. Тус компанийн эрхэм зорилго нь хаана байхаас нь үл хамааран хүмүүс, төхөөрөмж, өгөгдлийг найдвартай, тасралтгүй хамгаалахад оршдог.
Fortinet нь 50 гаруй энтерпрайз түвшний бүтээгдэхүүнээс бүрдэх салбартаа хамгийн өргөн хүрээтэй, нэгдсэн кибер аюулгүй байдлын экосистемийг хөгжүүлж, байгууллагуудад сүлжээ болон хамгаалалтын бүх түвшнийг нэгтгэсэн цогц шийдэл, хялбар удирдлага болон өндөр гүйцэтгэлийг зэрэг хангах боломжийг олгодог.
Өнөөдөр дэлхий даяар хагас сая гаруй байгууллага Fortinet-ийн шийдлүүдийг ашигладаг бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүд нь өргөн хэрэглээ, олон улсын патент, бодит орчинд баталгаажсан үр ашиг, найдвартай байдлаараа салбарын хамгийн хүчтэй шийдлүүдийн нэгт тооцогддог.
Мөн Fortinet Training Institute нь кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх дэлхийн хамгийн өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрүүдийн нэг бөгөөд хүн бүрд шинэ карьерын боломжийг нээхэд чиглэн ажилладаг.
Түүнчлэн FortiGuard Labs нь хиймэл оюун болон хамгийн сүүлийн үеийн машин сургалтын технологид суурилан бодит цагийн хамгаалалт, аюулын нарийвчилсан шинжилгээ болон урьдчилан сэргийлэх дэвшилтэт шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдэд хүргэн ажилладаг.
Fortinet “Accelerate 26 APAC – Ulaanbaatar Edition” арга хэмжээнд бүртгүүлэх: Fortinet Accelerate APAC 2026 - Ulaanbaatar Edition
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
