Монголд үйлдвэрлэж, дэлхийд экспортолдог “Эзэгтэй” тос шинэ савлагаатай боллоо
“Эзэгтэй” брэнд ургамлын тосны савлагаагаа шинэчилж үндэсний хэв шинжийг агуулсан шинэ төрхтэйгөөр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж эхэллээ.
Монгол эзэгтэй бүрийн гал тогооны дотнын туслах "Эзэгтэй" брэнд өнөөдөр дотоодын ургамлын тосны зах зээлийн 25 хувийг дангаараа хангадаг үндэсний томоохон үйлдвэрлэгч болж чадлаа. Энэхүү амжилт нь бидэнд итгэж, гэр бүлийнхээ төлөө хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг сонгодог таны хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой бөгөөд “Натени Абура” нэрээр Япон улсад чанараараа үнэлэгдэн экспортлогдож буй Монгол бахархал.
Ребрэндинг ба шинэ савлагаа онцлог
Бид зөвхөн сав баглаа боодлоо шинэчлэхээс илүүтэйгээр, брэндийнхээ нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргахыг зорьсон юм. Манай шинэ өнгө төрх нь үндэсний хэв шинжийг орчин үеийн шийдэлтэй хослуулж, Монгол гэр бүлийн эрүүл мэндийг дээдэлсэн чанарыг илэрхийлж байгаа. Үүний зэрэгцээ бид тантай хамт нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах чухал алхмыг эхлүүлж байна.
Нийгмийн хариуцлага "Эзэгтэй" сан Гайхалтай бүхнийг хамтдаа бүтээе
Бид брэндийн шинэчлэлийнхээ хүрээнд хэрэглэгчээ дээдэлсэн "Та гайхалтай" уриан дор "Эзэгтэй" санг албан ёсоор байгууллаа. Тус сан нь нийгэмд бодит, эерэг өөрчлөлтийг бий болгох урт хугацааны, тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэн ажиллах юм.
- Таны оролцоо: Одооноос эхлэн таны худалдан авсан 1 литр тос тутамд 100 төгрөг "Эзэгтэй" санд хуримтлагдаж эхэлнэ.
- Хамтын шийдвэр: Энэхүү санд цугласан хөрөнгийг улирал бүр хэрэглэгчдийнхээ дунд нээлттэй санал асуулга явуулж, эзэгтэй нар болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх, тэднийг дэмжих нийгмийн төслүүдийг хамтдаа хэрэгжүүлнэ.
Чанар ба Эрүүл мэндийн давуу тал:
Бид Япон, Герман, Италийн стандартыг нэвтрүүлж, Монгол орныхоо үржил шимт хөрсөнд ургасан юнгар (рапс) цэцгийн үрээс гарган авдаг, химийн нэмэлт бодисгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ танд хүргэсээр байна.
- Non-GMO & Транс тосгүй (0%) Хамгийн эрүүл сонголт
- Ханасан тосны агууламж хамгийн бага (7%)
- Омега-3, Омега-6 -г хамгийн ихээр агуулсан
- Бусад Ургамлын тос шиг боловсруулах явцад химийн уусгагч ашиглаагүй
ХӨГЖҮҮЛЭЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР
- Бид ургамлын тосны хөгжүүлэлтээ зогсолтгүй сайжруулсаар OMEGA 3,6,9 – өөр баяжуулсан OMEGA ургамлын тос мөн Сармис, Чили, Ногоон сонгино, Розмаринаар амталсан 4 төрлийн хандалсан тосыг зах зээлд нийлүүллээ.
- Энэ онд бид Монголчуудынхаа Д витамины дутагдлыг бууруулах зорилгоор +Д витаминаар баяжуулсан Эзэгтэй ургамлын тосоо зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээ сонгодог үнэнч хэрэглэгч та бүхэндээ баярлалаа
"Эзэгтэй" - ТА ГАЙХАЛТАЙ.
Хүнсний Манлай
Сэлэнгэ Үйлдвэр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
