Америкчууд аялахад хамгийн аюулгүй 86 улсын нэг нь Монгол байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын Төрийн департаментаас өнгөрсөн долоо хоногт америк иргэдийнхээ аялахад хамгийн аюултай улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Тэд уг жагсаалтыг гаргахдаа улс орнуудыг дөрөв ангилсан бөгөөд жагсаалтын эхэнд байгаа улсад зорчиход хамгийн аюулгүйд тооцогдсон бол дөрөвдүгээр жагсаалтад орсон улс руу иргэдээ аялахад эрсдэл өндөртэйг сануулсан зөвлөмж илгээсэн байна.

зураг
 

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ Иран руу дайн дэгдээснээс хойш Ойрх Дорнодын хэд хэдэн орон аюултай бүсэд орсон юм. Тодруулбал Ираны хөрш Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейн улс хоёрдугаар зэрэглэлээс гурав руу шилжжээ. Энэ нь жуулчдыг "аялах талаар дахин бодож үзэх" бүс нутаг гэсэн үг.

Харин Ираныг жагсаалтын дөрөвдүгээрт багтаасан байна. Энэ жагсаалтад байгаа улс руу аялбал "АНУ-ын иргэдийг дур мэдэн баривчлах, хулгайлах, хууль бусаар цагдан хорих" зэрэг эрсдэлтэйг сануулжээ.

Эрсдэлтэй улс орнуудын жагсаалтад Иранаас гадна ОХУ, Украин, Хойд Солонгос зэрэг 20 улс бий. 

Харин аялахад аюулгүй орнуудын жагсаалтад 86 улс багтсаны дотор Монгол Улс байна. Энэ жагсаалтад Азийн орнуудаас Бутан, Япон, БНСУ, Казахстан, Сингапур, Вьетнам зэрэг орон багтав.

Уг жагсаалтад аль улс хаана орсныг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

 

Эх сурвалж: New York Post