Олимпод одгүй Илья Малинин дэлхийд гурав дахиа түрүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Уран гулгалтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 25-наас 29-нийг дуустал Чехийн Праг хотод болов.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын тамирчин Илья Малинин дэлхийгээс дөрөв дэх медаль, гурав дахь алтаа зүүлээ. Тэрбээр богино үзүүлбэрт 111.29 оноо авсан бол чөлөөт үзүүлбэрт 218.11 оноо авч, нийлбэр дүнгээр 329.40 оноогоор алтан медаль хүртэв.

Олимпын дөрвөн мөнгөн медальтай Японы Юма Кагияма дэлхийгээс мөн дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй боллоо.

Түүний нутаг нэгт Шүн Сато олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаа дэлхийн хүрэлтэй ихэрлүүлэв.

зураг
 

Эмэгтэйчүүдийн ангилалд Японы Каори Сакамото 238.28 оноогоор алтан медаль хүртэв. Олимпоос гурав дахь мөнгөн медалиа хүртсэн 25 настай япон бүсгүй дэлхийгээс тав дахь медалиа зүүснээс дөрвөн алтан медальтай болж байна.

Түүний ард нутаг нэгт Монэ Чиба өнгөрсөн жилийн хүрлээ ахиулсан бол Бельгийн 19 настай Нина Пинзарроне дэлхийгээс анхны медалиа авлаа.

К.Сакамото дэлхийгээс таван медаль хүртсэн амжилтаараа 10-т жагсаж буй. Харин дөрөв ба түүнээс дээш түрүүтэй долоо дахь тамирчин аж.

 

Эх сурвалж: Reuters