Азийн элсний наадамд Монгол Улсын 55 тамирчин оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын Хайнан мужийн Саняа хотод Азийн элсний спортын VI наадам ирэх сарын 22-ноос 30-ныг дуустал үргэлжлэх юм.

Энэ удаагийн элсний наадамд шар тивийн 45 орноос 1,790 тамирчин оролцохоор болжээ. Элсний хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд оролцогчдын тоо хангалтгүй байсан тул цуцлагдсаныг эс тооцвол 14 спортын 15 төрөлд 62 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө.

Оролцогчдын тоогоор элсний гандбол, луут завь, жюү жицү, элсний волейбол, хөнгөн атлетикийн төрөл тэргүүлэв.

Элсний гандболын төрөлд 237 тамирчин бүртгүүлсэн аж.

Тайланд, БНХАУ, Филиппин, Энэтхэг болон Хятадын Хонконг хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй байна.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн найман спортын төрөлд 55 тамирчин оролцохоор болсныг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ноос зарлав.

Тодруулбал 

  • Сагсан бөмбөг 3X3: Эрэгтэй баг дөрөв, эмэгтэй баг дөрвөн тамирчин
  • Хөнгөн атлетик: хоёр тамирчин
  • Элсний Гандбол: Эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг долоон тамирчин
  • Триатлон(Акуатлон): хоёр тамирчин
  • Жюү жицү: 12 тамирчин
  • Текбол: хоёр тамирчин
  • Элсний волейбол: Эмэгтэй баг дөрвөн тамирчин, Эрэгтэй баг дөрвөн тамирчин
  • Элсний бөх: дөрвөн тамирчин оролцох юм.