Энэ сарын 31-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ сарын 28-нд нутгийн хойд хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 03-р сарын 28-наас 2026 оны 04-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 31-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 28-нд нутгийн зарим газраар,
- 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр,
- 30-нд нутгийн баруун хагаст,
- 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
- 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
