1-12 дугаар ангитай болж өргөжиж буй Цонжин кибер боардинг сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол болж өндөрлөлөө!
Цонжин кибер боардинг сургууль нь 2021 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын анхны IT суурьтай БОАРДИНГ сургууль гэдгээрээ онцлог.
“Өнөөдрийг хүртэл 6-12 ангийн бүтцээр хичээллэдэг ахлах сургууль байсан бол ирэх хичээлийн жилээс 1-12 ангийн цогц бүтэцтэй болж КЭМБРИДЖИЙН хөтөлбөрөөр хичээллэхээр бэлтгэж байгаа юм.”
Цонжин кибер боардинг сургуулийн кампус нь сургуулийн байр, дотуур байр, хөл бөмбөгийн талбай, 4 улирлын спорт заал, усан сан гэсэн хэсгүүдтэй бөгөөд БАГА АНГИТАЙ болж өргөжиж байгаа тул кампусаа өргөтгөж нэмэлтээр энэ зундаа ашиглалтад орох 5000 м.кв хэмжээ бүхий 4 давхар сургалт, дотуур байрны бүтэцтэй барилгын ажлыг эхлүүлж байна. Энэхүү барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Сургуулийн онцлог:
МАТЕМАТИК, ПРОГРАММ, ГРАФИК ДИЗАЙН, АНГЛИ ХЭЛ, ХЯТАД ХЭЛ гэсэн 5 хичээлээр гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй бөгөөд ирэх хичээлийн жилээс КЭМБРИДЖИЙН хөтөлбөрөөр хичээллэнэ.
Бүх хичээлийнхээ хүрээнд ОНОЛ болон ПРАКТИК төсөл хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог.
/төсөл гэдэг нь жишээ нь: Математикийн хичээлийн хүрээнд онол, томъё үзлээ гэхэд түүнийгээ ашиглан зээлийн хүү тооцох, эеш бодолтуудыг тайлбарласан апп, вебсайт бүтээж зах зээлд нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагаа, зохион байгуулах, апп бүтээх, код бичих, маркетинг, дизайн чадваруудтайгаа хослуулан цогц чадвар олж авах сургалтын арга барилыг хэрэгжүүлдэг/
3 удаагийн 12 анги төгсгөж байгаа бөгөөд төгсөгчид бүгд IELTS, DUOLINGO оноотой, ану-ийн ЭЕШ болох SAT оноотой /дунджаар 1200 оноотой бөгөөд монголд эеш рүү дүйцүүлж тооцоход 750+ оноо болдог/, хятад хэл дээрээ HSK 1-5 түвшний сертификаттай, программын хэлийг бүрэн сурсан гэдгийг нотлох Meta Harvard сертификаттай, өөрсдийн дизайны үзэсгэлэн бүхий portfolio-той төгссөн бөгөөд IELTS дундаж оноо 7 байгаа юм. /гадаадын их сургуульд тэтгэлэгт тэнцэх шалгуур 6.5 байдаг/
Тэтгэлэг авах процессыг ахлах ангид нь эхлүүлдэг бөгөөд тэтгэлэг авахаар төлөвлөсөн бүх сурагчид тэтгэлэг авсан байна. Учир нь төгсөгч дээрээ сонгосон мэргэжил, улсаас нь хамааран 9 сургуулийн лист гаргадаг бөгөөд материал бүрдүүлэлт, оноогоо авах, материалаа илгээх, эссэгээ явуулах үйл явц дээр нь анхаарч ажилладаг гадаад харилцааны баг байдаг ба энэ үйлчилгээ нь төлбөртөө багтсан байдаг. Нийт төгсөгчдийн авсан тэтгэлгийн дүн нийлээд 30 тэрбумд хүрч байгаа юм.
Дэлхийн топ сургуулиудын листэд ордог Toronto их сургууль, Ану-ын шинжлэх ухааны чиглэлээрээ 1-т ордог Августина их сургууль, Хонг Конг-ийн технологийн чиглэлээрээ 1-т ордог Хонг Конгийн HKUST болон Hong Kong Baptist University гэх мэт улс бүрийн топ сургуулиудад тэтгэлэг авсан амжилтууд гарсан байна.
Уг сургууль нь дунд ахлах ангийн сурагчидтай ажиллаж, амжилттай төгсгөх арга барилыг бүрэн хэрэгжүүлдэг бол одоо суурь боловсролыг нь олгож, бага ангиас ахлах анги хүртэл 12 жилийн цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг болж сургалтын болон барилгын өргөжүүлэлт хийж байна.
Бага анги:
Дунд ангийн хувьд тодорхой цаг хугацааг тухайн хүүхдийн үүссэн хоцрогдол, түүнтэй уялдах сэтгэлзүйг засах, бие даах, өөрийгөө илэрхийлэх чадвар дээр нь ажиллахад зориулдаг. Тэгвэл бүрэн бага ангиасаа эхлэн суралцсан хүүхдүүдийн хувьд бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, академик чадваруудыг нь үе шаттайгаар зөв хөгжүүлж, багаасаа энэхүү дадал зуршил, арга барилд бүрэн дассан байх боломж бүрдэх юм. Яг үүнийг дэмжих 1-12 ангийн олон улсын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сургалтын орчин, хөтөлбөр, хүний нөөцөө бэлтгэж байна.
Үүний хүрээнд сургуулийнхаа кампусыг өргөжүүлж, 5000м.кв бүхий дотуур байр, хөгжүүлэх сургалтын кампусыг барьж тохижуулж байгаа юм. Бага ангийн хүүхдүүд 4-өөрөө нэг өрөөнд байх ба өрөө тус бүр дотроо угаалгын өрөөтэй, нэг давхар ортой, аюулгүй орчинд амьдарна. Сургуулийн бүх хэсэг бүрэн камержуулалтай.
Бага ангийн сурагчдын суралцах арга барил ХАМТРАН ГҮЙЦЭТГЭХ, Үлгэр дуурайлал үзүүлэх, байнгын хараа хяналттай байх дээр тулгуурлана. Тиймээс гадаадын мэргэжлийн асрах багшийн сертификаттай Филлипин Nanny буюу асрагч багш нар байрлаж ажиллах ба бяцхан сурагчдын өглөө босохоос орой унтах хүртэлх дадал зуршил, өөрийгөө тордох арчлах үйлдлүүд дээр нь тусалж, асрах юм.
Бага ангийн хөтөлбөр 3 хэлний бодлого дээр суурилна. Монгол хэлээрээ зөв ярьж, бичиж сурах болон англи, хятад хэлийг хослуулан үзнэ. Англи хэл 1 дүгээр ангиасаа, хятад хэл 2 дугаар ангиасаа орно. Математик, график, программын хичээлүүдийн суурь ч мөн үе шаттай насны онцлогт тохирсон хөтөлбөрийнхөө дагуу ороод явна.
Харин сургуулийн орчинд бага ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон 10 гаруй хөгжүүлэх танхим байх бөгөөд Оюуны, Урлагийн, Технологийн, Амьдрах ухааны /бие даахад туслах дугуйлан буюу хоол хийх мини гал тогоо гм/, Спортын гэсэн чиглэлд 30 төрлийн секц дугуйлан хичээллэх юм. Хүүхэд хүссэндээ явж болно.
Боардинг сургууль дээр хүүхдийг сэрэхээс унтах хүртэл бүх цагийг нас, биологийн онцлогт нь тааруулан хуваарь гаргасан байдаг ба хүүхэд хэт ачаалал авалгүйгээр олон талаараа хөгжиж, бие даасан, манлайлагч иргэн болох бүх нөхцөл бүрдсэн байдаг.
Энэхүү сургалт болон хөгжүүлэх хөтөлбөр, амьдрах зардлууд нь бүгд сургалтын төлбөртөө багтсан байдаг ба яг өдөр тутамдаа эцэг эхийн халааснаас гардаг зардлыг жилээр нь тооцоод үзэхэд хоёр дахин хямд тусдаг байна.
Цонжин кибер боардинг сургууль нь сурагчдын хувь хүний хөгжил, бие даах чадварыг хөгжүүлэх, академик амжилтуудыг нь олон улсад нотлох, тэтгэлэг авах бүх талаас нь цогц хөгжлийг эрхэмлэдэг сургууль бөгөөд 2021 оноос өнөөдрийг хүртэл 6-12 ангийн бүтэцтэй байсан бол 2026-2027 оны хичээлийн жилд БАГА АНГИТАЙ болж 1-12р ангидаа элсэлт авч эхэлж байна.
Сургуулийн тухай илүү мэдээлэл авахыг хүссэн эсвэл элсэн суралцах хүсэлтэй байгаа хүмүүс маань 7282 6060 утсаар холбогдох боломжтой ба ярих боломжгүй байгаа тохиолдолд tsonjin cyber boarding school гэсэн фэйсбүүк хаягаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!















