Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд монголчууд 104 түрүү хүртжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 36 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээнд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12 даваа, гурван унаагаар тэргүүлсэн билээ.

Ингэснээр 29 настай монгол сүмоч ирэх тэмцээнээр озеки цолтой барилдах болсон юм. Тэрбээр эзэн хааны цомыг гурав дахиа хүртсэнээр монголчуудын дээд зиндаанд тэргүүлсэн нийт түрүү 104 болсон юм.

Энэ жагсаалтыг ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал 45 түрүүгээр өнгөлдөг бол ёкозүна асан Асашёорюү Д.Дагвадорж 25 тэмцээний ялагч болсноор удаалдаг байна.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн монгол бөхчүүд

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал - 45
  • Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж - 25
  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ - 10
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж - 9
  • Ёкозүна Какүрюү М.Ананд - 6
  • Озеки Киришима Б.Лхагвасүрэн - 3
  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 2
  • Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил - 2
  • Сэкивакэ Кёкүтенхо Н.Цэвэгням - 1
  • Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров - 1