“Дижитал Концепт” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
ТЕНДЕРИЙН УРИЛГА
|
Огноо : |
2026.03.26 |
|
Тендер шалгаруулалтын нэр: |
ТҮГЭЭЛТИЙН КОМПАНИ ШАЛГАРУУЛАХ |
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
ДК-2026-PROC-1 |
1. “Дижитал Концепт” ХХК GS25 сүлжээ дэлгүүрүүдэд температурын горимтой бараа бүтээгдэхүүний түгээлт болон бусад нэмэлт түгээлт, тээврийн үйлчилгээ гүйцэтгэх тухай тендерийн санал ирүүлэхийг урьж байна.
2. Ажлын цар хүрээ:
- Улаанбаатар хотын салбар дэлгүүрүүдэд +5 -аас +25 градусын хадгалах горимтой бараа бүтээгдэхүүн түгээх;
- DC хуурай агуулахын түгээлт:
12 цагаар ажилладаг салбар дэлгүүрийн түгээлтийг 10:00-00:00 цагийн хооронд;
24 цагаар ажилладаг салбар дэлгүүрийг 20:00-06:00 цагийн хооронд түгээлт хийх;
3. Тендерийн саналыг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагаас өмнө dctender@digitalconcept.mn цахим хаягаар ирүүлэх ба мөн тухайн өдрийн 17:00 цагаас өмнө “Дижитал Концепт” ХХК-н оффист цаасан хэлбэрээр давхар ирүүлнэ.
4. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
5. Тендерийг нээсэн өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
6. Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг dctender@digitalconcept.mn и-мэйл хаягт хандаж авах хүсэлт гаргах ба 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн дотор тендерт орохоор урьдчилан бүртгүүлнэ.
7. Энэхүү тендер шалгаруулалт болон ТББ-тэй холбоотой нэмэлт мэдээллийг 04-р сарын 07-ны өдрийг дуустал ажлын өдөр 10:00-17:00 цагийн хооронд авч болно.
Хаяг: ХУД 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк Цамхаг, 6 давхар, Улаанбаатар хот 17010;
Имэйл хаяг: dctender@digitalconcept.mn
Утас: 80893299
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
