Даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хэр хурдан шийддэг вэ?
Монголын даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хэр хурдан шийдэж ажилладаг вэ?
Даатгалын Зах Зээлийн Холбооны судалгаанаас харахад Монголын компаниуд автомашин болон эрүүл мэндийн нөхөн төлбөрийг дунджаар 5-7 ажлын өндөрт шийдэж олгодог аж.
Харин Америк энэ үзүүлэлт 19-30 ажлын өдөр байдаг нь анхаарал татна. J.D. Power компанийн 2025 оны АНУ-ын автомашины даатгалын нөхөн төлбөрийн судалгаагаар нөхөн төлбөр олгож байгаа хурд ажлын 19-30 өдөр байна гэж тогтоожээ.
Монголын даатгалын компаниуд өдөр бүр 600 сая төгрөгийн нөхөн төлбөр олгож байна.
Нөхөн төлбөрийг шийдэхийн тулд бодитой хохирол мөн эсэх, луйвар байгаа эсэх, гэрээний дагуу байгаа эсэх зэргийг даатгалын компани шалгаж тогтоох үүрэгтэй аж. Учир нь даатгалын компанийн олгож буй нөхөн төлбөр нь олон мянган даатгуулагч нарын хураамжаас бүрдсэн дундын эрсдэлийн сангаас олгогддог.
Энэ утгаараа даатгалын компанийн үүрэг нь энэхүү эрсдэлийн санг гэрээнд заасан, бодитой хохиролд л олгох явдал байдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
