ҮЙЛ ЯВДАЛ: “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна

ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гаалийн ерөнхий газрын төв байранд

09:00 цагт “Гаалийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн–2026” арга хэмжээ болно.

Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд

09:00 цагт ГБХНХЯ-аас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт “Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ.

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

ХЭҮК-ын хурлын танхимд

11:00 цагт Ирэх сарын 10-наас эхлэн Замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл оролцож эхэлнэ. Гэвч талуудын эрх ашгийг хамгаалсан дүрэм, журам тодорхой биш байгаа, жил ирэх тусам осол гэмтлийн тоо өсөж байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг талуудтай хамтран зохион байгуулж байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгнө.

ЗХЖШ-ын мэдээллийн төвд

11:00 цагт Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна гэх хэтрүүлсэн агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн талаар тайлбар өгнө.