2025 оны эхний хагас жилд хурааж авсан допингийн төрлийн бодисууд
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА)-гаас 2025 оны эхний хагас жилд хууль хяналтын байгууллагуудын ажиллагааны хүрээнд илрүүлж, хураан авсан допингийн бодисуудыг өөрсдийн цахим хуудсаар дамжуулан нийтэд ил болгожээ.
Эдгээр бодисууд нь зөвхөн мэргэжлийн тамирчдаар хязгаарлагдахгүй, дөнгөж спортоор хичээллэж эхэлж буй хүүхэд, залуучуудад хүртэл хууль бусаар худалдаалагдаж байгаа нь ноцтой асуудал болохыг тэд сануулсан байна.
Ийм төрлийн бодисууд нь
- Эрүүл мэндэд ноцтой хор уршигтай,
- Дааврын тэнцвэр алдагдуулж, урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг,
- Хараат байдал үүсгэх эрсдэлтэй,
- Шударга өрсөлдөөнийг алдагдуулдаг гэв.
Допингийн хууль бус эргэлт нь зөвхөн спортын хүрээнд бус, нийгмийн эрүүл мэнд, залуучуудын ирээдүйд бодит аюул учруулж байна. МОНАДА нь цаашид хууль бус бодисын эргэлттэй хатуу тэмцэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

