Хуучин утсаа өгөөд шинийг авахтай холбоотой таны мэдвэл зохих ЗҮЙЛС
Хуучин утсаа өгөөд оронд нь шинэ загварыг нь авах боломжийг өнөөдөр Монголд зөвхөн Apple болон Samsung брэндийн утастай хүмүүс хүртэх боломжтой. Хуучин утсаа шинэ болгох хүсэлтэй хүмүүст дараах 8 мэдээллийг хүргэж байна.
Нэг: Утсаа шинэчлэх дараалал
- Мобикомын төв салбарт биеэр, утас, дагалдах хэрэгсэл, хайрцаг, савын хамт очно
- Хуучин утсаа албан ёсны засварын инженерээр үнэлүүлж, тооцож авах үнийг тодорхой болгоно
- Шинээр сольж авах утсаа сонгож, үнийн зөрүүг нь тодорхой болгоно
- Үнийн зөрүүг бэлэн төлөх эсвэл хуваан төлөх эсэхээ шийднэ
- Шинэ утсаа авна
Хоёр: Хуучин утас маань шинэ утаснаас үнэтэй үнэлэгдвэл яах вэ?
Зөрүүг бэлнээр танд өгөхгүй. Харин таны дугаар дээр илүү төлөлтөөр бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, таны сарын төлбөрийг илүү төлөлтөөс суутгана. Жишээ нь, утасны зөрүү дүн 1 сая төгрөг, таны сарын тогтмол төлбөр 50.000₮ бол та 2 жил төлбөр төлөхгүй гэсэн үг.
Гурав: Мобикомын үнэлгээ саарал зах зээлээс өндөр
Та хуучин утсаа лангуу болон хувь борлуулагч нарт зараад шинэ утас авах боломжтой. Гэхдээ, Мобикомын үнэлгээ тэдгээрээс харьцангуй өндөр байдаг. Жишээ нь, 256GB багтаамжтай iPhone 16 Pro хуучин утсыг 1.848.000-аас 2.310.000 төгрөгийн хооронд үнэлүүлэн өгөх боломжтой.
Дөрөв: Зөрүү төлбөрийг төлөх боломж
Та зөрүү төлбөрийг бэлнээр эсвэл 12, 18, 24 удаа хуваан төлөх боломжтой. Жишээ нь, та iPhone 16 Pro 256GB утсаа 2.310.000₮-р үнэлүүлээд дараагийн загварын, мөн ижил багтаамжтай утсыг шинээр авч, зөрүү төлбөрийг 24 удаа хуваан төлөх боломжтой.
Тав: Бүх загварыг сольж өгөхгүй
iPhone болон Samsung-н дараах хуучин загваруудыг шинэ загвараар солих боломжтой.
Зургаа: iPhone өгөөд Samsung авч болно
Apple брэндийн хуучин загварын гар утсаа үнэлүүлээд Samsung брэндийн шинэ загварын утас авах боломжтой
Долоо: Samsung-н шинэ утас аваад мөнгө буцааж ав
Samsung-н шинэ загварын утас авсан тохиолдолд БУЦААН ОЛГОЛТ-ын урамшууллыг эдлэх боломжтой.
Найм: Олон хуучин утас өгөөд 1 шинэ утас ав
Та 3 хүртэлх тооны хуучин утас авч ирэн үнэлүүлээд 1 шинэ утас авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

