Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээнүүд нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Мөнгөний зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд нэвтэрч, санхүүгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээгдэж байна. Тодруулбал Мони Маркет Фанд ХХК мөнгөний зах зээлийн хүрээнд нэхэмжлэхийн санхүүжилт болон арилжааны бичиг гэсэн хоёр шинэ бүтээгдэхүүнийг амжилттай хөгжүүлэн зах зээлд нэвтрүүллээ.

зураг
 

Дээрх шинэ бүтээгдэхүүнүүдийн нээлтийн хүрээнд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох Имарт сүлжээ дэлгүүр, “Хушхан” брэнд, “Фреш өндөг” брэнд, “Еден” брэндүүдийг төлөөлсөн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь эдийн засгийн эргэлтийг дэмжих, бизнесийн богино хугацааны санхүүгийн хэрэгцээг илүү үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн шийдлээр хангах чухал алхам болж буйгаараа онцлог юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Бүтээгдэхүүнүүдийн давуу тал:

  1. Нэхэмжлэхийн санхүүжилт нь худалдан авагч болон нийлүүлэгч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үүссэн төлбөрийн нэхэмжлэхийг хугацаанаас нь өмнө хямдруулан худалдах, худалдан авах боломжийг бүрдүүлдэг санхүүгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, нийлүүлэгч байгууллагууд ирээдүйд орж ирэх авлагаа эрт хугацаанд мөнгөн хөрөнгө болгон хувиргах замаар эргэлтийн хөрөнгийн дарамтаа бууруулж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах боломжтой болох юм.Хөрөнгө оруулагчдын хувьд богино хугацаанд өгөөж хүртэх шинэ, сонирхолтой гарц нээгдэж байна.
  2. Арилжааны бичиг нь тодорхой хугацаанд, тогтсон хүүтэйгээр мөнгөн хөрөнгө зээлснийг баталгаажуулах мөнгөний зах зээлийн түгээмэл хэрэгсэл юм. Энэ нь бондоос ялгаатай нь 365 хоногоос доош хугацаатай гэдгээрээ онцлог.  Аж ахуйн нэгжүүдэд богино хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг илүү уян хатан, зах зээлийн нөхцөлд нийцүүлэн бүрдүүлэх боломжийг олгодог.

Эдгээр хоёр шинэ бүтээгдэхүүн нь нэг талаас бизнесийн байгууллагуудын богино хугацааны санхүүгийн хэрэгцээг шуурхай, уян хатан, үр ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна.  Нөгөө талаас хөрөнгө оруулагчдад эрсдэл, өгөөжийн ялгаатай сонголт бүхий шинэ боломжуудыг санал болгож буй юм. Цаашлаад энэхүү шинэчлэл нь дотоодын мөнгөний зах зээлийн бүтцийг гүнзгийрүүлж, санхүүгийн бүтээгдэхүүний олон талт байдлыг нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Ийнхүү Мони маркет ХХК нь  богино хугацаанд өгөөж хүртэх боломж бүхий таван төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад санал болгож, дотоодын зах зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүртээмжийг өргөжүүлж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.