“Монложистикс Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
Компанийн нэр: "Монложистикс Холдинг" ХК
Хурал болох байршил: Цахим холбоосоор hural.mlholding.mn
Хурал болох огноо, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 25-ны Бямба гарагийн 11:00 цагт (UTC+8)
Хурал зохион байгуулах хэлбэр: Зайнаас буюу цахим хэлбэрээр
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэж батлах;
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах шийдвэрийн төсөл;
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;
- Компанийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Аудитын байгууллагын дүгнэлт;
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт;
- ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлан;
- Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх тухай ТУЗ-ийн шийдвэрийн төсөл
- Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-тай нэгтгэх гэрээ
Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид ажлын цагаар эсхүл www.mlholding.mn цахим хуудсаар хандан хурлын материал, санал өгөх заавартай танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд 7701-5454 /3/, 9999-1407 утсаар эсвэл info@monlogistics.mn цахим шуудангаар авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
