Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
Санхүүгийн салбарын тэргүүлэгчдийн нэг болох Төрийн банк харилцагч төвтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд бизнес эрхлэгч ахмад харилцагчдаа дэмжих зорилготой шинэ бүтээгдэхүүн болох “Бизнес эрхлэгч ахмадын зээл”-ийг зах зээлд нэвтрүүллээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь тэтгэврийн насны иргэдийн эрхэлж буй бичил болон жижиг бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн урсгалыг оновчтой удирдахад чиглэсэн цогц шийдэл гэдгээрээ онцлогтой. Ахмад бизнес эрхлэгчдийн олон жилийн туршлага, хуримтлуулсан мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлэхэд уг бүтээгдэхүүн чухал дэмжлэг үзүүлэх юм.
“Бизнес эрхлэгч ахмадын зээл”-ийн нөхцөл:
- Зээлийн дээд хэмжээ: 100 сая төгрөг хүртэл
- Хугацаа: 36 сар хүртэл
- Жилийн хүү: 18.0% – 19.2% (хугацаанаас хамаарна)
Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Энэхүү шинэ зээлийн бүтээгдэхүүн нь ахмад бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой шийдэл болж, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.
Харилцагч та дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны салбар нэгжүүд болон цахим сувгуудаас авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
