БНСУ-ын Тэжон хотод автомашины сэлбэгийн үйлдвэрт гал гарснаар 50 хүн бэртжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Баасан гарагт БНСУ-ын Тэжон хотын төвд байрлах автомашины сэлбэгийн үйлдвэрт гал гарснаар хамгийн багадаа 50 хүн гэмтсэнээс 35-ынх нь биеийн байдал сайнгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Сэлбэгийн үйлдвэрт гал гарсан талаар анхны дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд 13:17 цагийн орчимд иржээ.

Аюултай нөхцөл үүссэн нь орон нутгийн гал унтраах ангийн хүчин чадлаас давсан тул дайчилгаанд Онцгой Байдлын Ерөнхий Газар (National Fire Agency)-аас нэмэлт хүч илгээсэн байна.

Мөн БНСУ-ын ерөнхий сайд Ким Мин Сок Дотоод хэргийн яам болон гал түймрийг унтраах анги нэгтгэлд бүх техник хэрэгсэл, боломжит хүн хүчээ ашиглахыг үүрэгдсэн талаар хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Түүнчлэн Тэжон хотын захиргаа болон цагдаа нарт замын хөдөлгөөнийг зохицуулах, нүүлгэн шилжүүлэх замаар иргэдийг аюулгүй байлгахыг үүрэг болгов.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Yonhap