Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“ХУНТ НУУР” бүжгэн жүжгийг үзсэнээр хүүхдийн эмнэлэгт хандив өргөх боломжтой

Б.Ану
2014 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “ХУНТ НУУР” бүжгэн жүжиг энэ сарын 26-ны өдөр 17.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох гэж байна.

Уг тоглолтын орлогыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 хувь хандивлахаар “Donate for change” хандивын арга хэмжээг зохион байгуулагчид уриалан ажиллаж байна. 

Иймд таныг болон танай хамт олныг нэгэн үдшийг сонгодог урлагийн танхимд тухлан саатахын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

“ХУНТ НУУР” бүжгэн жүжиг
Хэзээ: 2014 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагт
Хаана: “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-т
Тасалбарын үнэ: 50,000 төгрөг
Захиалга авах утас: 88050490, 99267022, 98256882
Хүргэлт: Үнэ төлбөргүй

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү:
http://opera-ballet.mn/index.php/en/reportoire/ballet/item/210
 
Зохион байгуулагч: DONATE FOR CHANGE” хандивын аян
 
Сайн үйлсийн төлөөх цагаан үйлс бүхэн дэлгэрч, Хүүхдийн буян заяа та бүхнийг ивээх болтугай