Цагдаагийн утсанд иргэдээс хуурамч дуудлага их ирдэг. Энэ хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагад худлаа дуудлага өгсөн иргэнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын гаргасан бүх зардлыг нөхөн төлүүлнэ. Мөн эрүүгийн шинжтэй дуудлага байсан бол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Зөрчлийн шинжтэй бол захиргааны арга хэмжээ авна. Хүмүүс худал дуудлага өгөхөд ямар хариуцлага хүлээлгэдэгийг мэддэггүй.
-Сүүлийн үед худлаа мэдээлэл өгөөд шалгагдаж байгаа хэрэг байна уу?
-Саяхан Туул тосгоны шатахуун түгээх станцад хүн хутгалуулсан хэрэг гарлаа хэмээн дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчдыг очиход 20 настай залуу өөрийнхөө гуяыг мэсээр зүсээд биедээ орлогынхоо 400 мянган төгрөгийг нуусан байсан. Мөн өөрөө дуудлага өгсөн нь тогтоогдсон.
Тиймээс цагдаагийн байгууллагаас гаргасан бүх зардлыг төлүүлж, эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!