УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
УИХ дахь МАН-ын бүлэг иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргаж, зохих хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ.
Иймээс МҮЭХ нь МАН-ын бүлгээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг дэмжиж, гурван чиглэлээр Засгийн газар, холбогдох байгууллагад шаардлага тавьж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Ард иргэд энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа. МҮЭХ-ноос гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэвчээртэйгээр хүлээж Цагаан сартай золгох гэж байна.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 2012 оны эхний хагас жилээс хойш Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өнөөг хүртэл нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй бөгөөд энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өссөнийг дурдав.
Мөн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан зорилтоо хэрэгжүүлэх талд хойрго хандаж байгаа учраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭХ-той хамтран ажиллахаар болсныг онцоллоо.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Ард иргэд энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа. МҮЭХ-ноос гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэвчээртэйгээр хүлээж Цагаан сартай золгох гэж байна. Бид хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлага, нийгмийн түншлэлийн зарчмаа хатуу баримталж ажиллана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!