Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд К.И.Кобландин: Монгол малын мах сайхан амттай

Г.Номин, iKon.mn
2014 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм.

Тэрбээр  БНКУ-ын ерөнхийлөгч Н.А.Назарбаеваас Казахстаны ард түмэнд хандсан илгээлт болон Монгол-Казахстаны цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Монгол-Казахстаны дипломат харилцаа 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд олон салбарт хамтран ажилладаг юм. Цаашид илүү нягт харилцаатай болохын тулд энэ жил хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр хийх, Монгол улсын Гадаад хэргийн сайд Казахстанд айлчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Улаанбаатар-Астана, Баян-Өлгий-Алмата чиглэлийн шууд нислэг нээхээр гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа ажээ.

Засгийн газар хоорондын хэлэлцээрээр иргэдийн иргэншил солих асуудлыг хялбарчлах гэрээнд гарын үсэг зурах, Казахстан улс Монголоос мах импортлох хэмжээг нэмэгдүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд транзит тээврийг хөгжүүлэх болон бүх салбарт хамтын ажиллагаагаа дээшлүүлэн ажиллах талаар хэлэлцэх аж.

Монголоос импортлох махны хэмжээг нэмэгдүүлэхэд миний хувьд тун таатай байх болно. Учир нь Монгол малын мах сайхан амттай шүү дээ” хэмээн Элчэн сайд ярьж байлаа.

Мөн Монголд байгаа казак иргэд БНКУ-д очоод иргэншлээ сольдог. Тэгээд төд удалгүй буцаад Монголд ирж иргэншлээ дахин сэргээлгэх хүсэлт гаргадаг. Хоёр орны хувьд аль аль нь давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учир монгол иргэдэд 90 хоногийн визгүй зорчих эрхийг олгодог. Иймээс иргэншил солих асуудал дээр нухацтай хандах шаардлагатай юм байна.

Мөн ойрын хугацаанд Улаанбаатар-Астана, Баян-Өлгий-Алмата чиглэлийн шууд нислэг нээхээр гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа ажээ.