Сэтгүүлч Р.Эмүжин: Бэлхүүстэй байхад бүх насандаа гоё
Шар тос, арвайн гурил хоёр байхад шалхайтал таргална ч гэж байхгүй шүү дээ. Ялангуяа өглөө өлөн байхдаа халбага шар тосыг атга арвайн гурилтай зуураад үмхчихэд болоод явчихаж байгаа юм.
За нөгөө эмч нарын яриад байдаг цөс хөөнө, өөхлөлт багасна, гэдэс гүрвэлзүүлнэ. Мянган жилийн өмнөх монгол эмэгтэйчүүд гэдсээ унжуулж, харвингаа халбилзуулж явсангүй. Нэгэн зууны өмнө ч нэрээ мартталаа таргалчихсан хүн байсангүй. Тэр үед одоогийнх шиг ийм олон эм, тийм олон арга байсан гэж санана уу, үгүй. Алд биеэ аятайхан аваад явах агуу ухаан өвлөж үлдсэн л ард түмэн дээ.
Арвайн гурилаа шар тос, багахан бурамтай зуураад, атга атгаар хүртэхэд л өөрийн жингээ барина, өег нүнжигтэй хоол болчихно, таван махбодийнхоо хий шарыг тэнцүүлчихнэ. За тэгээд хол замд бол бүүр янзтай. Арвайн гурилаа шар тос, зөгийн балтай зуураад хэвлээд авсан байхад чухам амттан ч болно, аян замын цай уух зуур өл дарна. Аа тийм, бас үзэм, цангис нэмээд амтлаад үзээрэй, дессэрт л гэж мэд.
Манай Алтай зүгийнхэн арвайн гурил, сулхирын гурилаа их хэрэглэнэ. Нутаг явах болгондоо авдаг даа. Тэгсэн энэ Талын Монголын арвайн гурил бас амт сайтай юм, Увсынх гэнэ ээ. Шар тос нь ч янзтай шаргалтаж байна.
Хулхи юм ихэссэн үед найдвартай бүтээгдэхүүн хэрэглэх чинь сэтгэлд сэвгүй амар шүү дээ. Тэгээд энүүхэндээ гэж шивнэхэд бэлхүүстэй эмэгтэй хүн бүх насандаа үзэсгэлэнтэй гэж боддог. Бэлхүүсээ аварч үлдэхэд чинь арвайн гурил, шар тос хоёр юу юунаас илүү домч болно доо. Богц эм цүнхэлж явахын оронд борц, шар тос, арвайн гурилныхаа учрыг олоод хэрэглээд байх нь өөрөө эмчилгээний асар том ухаан юм билээ.
Би юү, балчир хүүхэд байхаасаа л найзалсан, одоо л шар тос үнэртүүлээд, арвайн гурилаа амтархаад гүйж явна даа. Над шиг гадагшаа явсан ч шар тос чирээд явдаг хүн байдаг болов уу, за тэгээд шоолоод байв даа, чихээр хатгаад, тархи ёнгиноод өвдөх янзтай бол нимгэхэн түрхээд нам л даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

