ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хэлний дамжаа шинэ бизнес болжээ

Д.Гэрэлцэцэг
2014 оны 1 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг
Хэлний дамжаа шинэ бизнес болжээ

Орчин үеийн хүн бүхэн гадаад хэл,компьютерийн мэдлэгтэй байх ёстойгэсэн бичигдээгүй хууль бидний дунд бий болжээ.

Ажилд ороход, ямар нэгсургуульд элсэхэд англи хэлнийанхан, дунд шатны мэдлэгтэй, албанёсны гэрчилгээтэй байх гэсэншаардлага тавьдаг болж. Тиймээсзарим хүн ажилд орж, анкет бөглөхийнтулд хэлний төвд ханддаг бол заримнь үнэхээр хэл сурах хүсэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар манайд гадаадхэлний 97 курс үйл ажиллагаа явуулжбайгаа гэсэн мэдээллийг Хөдөлмөрэрхлэлтийн үйлчилгээний төвөөс авлаа. Энэ бол албан ёсны тоо. Харин сайн дураараа нэг байранд хэдэнширээ сандал, самбар тавиад, мэргэжлийн багш эсэх нь мэдэгдэхгүй хүмүүс бидэнд гадаад хэл заажбайгаа нь бас цөөнгүй бий.

Саяхны нэг албан бус судалгаагаар манай улсын 15 хүнд нэг гадаад хэлнийкурс, төв оногдож байгаа тоо гарчээ. Энэ нь гадаадын оронтой харьцуулахад харьцангуй их тоо юм.

Гудамжинд англи хэлээр гурван сарын хугацаанд яриулж, бичүүлж сургана, богино хугацаанд TOEFL, IELTS-ын шалгалтаас 5.5-аас дээш оноо авахад бэлтгэнэ гэсэн зар хаа сайгүй байдаг. Энэ мэт сургалтынтөв их байгаагийн хэрээр хүмүүс англиар ус цас шиг ярьдаг, хэлний мэдлэг сайтай байна уу гэхэд бас лучир дутагдалтай. Мэдээж Монголд 10-20 жилийн өмнө гадаад хэлний сургалт явуулж эхэлсэн төвүүдтэйярих юмгүй.

Мэргэжлийн боловсон хүчин, туршлага, мэдлэг, сургалтын орчин зэрэг стандартын дагууажиллаж байгаа нь үнэн. Сайны хажуугаар саар гэгчээр стандартын бус орчинд бараг л англи хэлгадарладаг хүмүүс гадаад хэл зааж байгаа нь цөөнгүй. Тиймээс бид энэ төвүүдэд хяналт, шалгалт, багшнарт нь шаардлага хэр тавьдаг талаар сонирхсон юм.
 
Сургалтын төвд тавих хяналт бага байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гадаад хэлний сургалтын төвүүдэд хяналт, шалгалт тавьдаггүй юмбайна. Учир нь улсын сургууль, цэцэрлэг шиг албан ёсны диплом, гэрчилгээтэй боловсрол олгодоггүй гэсэнүндэслэлээр шалгалт хийдэггүй аж.

Харин хувь хүн тухайн сургалтын төвийн талаар гомдол гаргавал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгадаг гэнэ. Гэхдээ би заасан хугацаанд нь сонгосон төвшнийхөөангли хэлийг сурч чадсангүй гэж өргөдөл гаргах иргэд тэр бүр байдаггүй аж.

Тиймээс хүн бүхэн өнөө цагтгадаад хэл сурах юмсан, чөлөөтөй ярьж чаддаг болохсон гэсэн хүсэл дээр тулгуурлан бизнес хийж байгаахэлний төвүүд олон болжээ. Хамгийн гол нь манайд мэргэжлийн багш, сургалтын хөтөлбөр, орчин зэрэгт шаардлага, хяналт тавьдаг тодорхой байгууллага байдаггүй байна.

Тухайлбал, 1990-ээд оны үед гадаадхэлний төв байгуулах гэж байгаа хүмүүст их, дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш нараар шалгуулж байж хөтөлбөрийг нь баталдаг байж. Харин одоо сургалтын төв ажиллуулах хүсэлтэй иргэн өргөдөлболон материалаа харъяа дүүргийнхээ боловсролын хэлтэст өгдөг. Боловсролын хэлтэс орчин нөхцөл,хөтөлбөрийг нь шалгаад зөвшөөрвөл тодорхойлолт гаргадаг байна.

Ингээд тодохойлолтыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зөвшөөрөл олгодог аж. Хэлний төвд ажиллах багш нь бакалаврзэрэгтэй, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх зэрэг олон шаардлага тавьдаг ч тэр бүршаардлага хангадаггүй байна. Гадаад хэлний багштай сургалтад суухад өмнө нь барилгачин хийж байсангадаад хүн самбарын өмнө хичээл заагаад зогсож байсан тохиолдол ч бий.
 
БНХАУ-д буй гадаад хэлний сургалтын төв нь цөөхөн ч, чанартай

Гадаад хэл сурах нь тухайн хүний 100 хувийн хичээл чармайлт гэдэг. Авхаалж, самбаатай, хэлнийавъяастай хүмүүс зургаан сарын дотор англи хэл сурах тохиолдол бий. Гадаад хэл тэр дундаа англи хэлсурах нь тухайн хүний арга барилаас их шалтгаалдаг байна.

Зарим хүн олон дахин хуулан бичлэг хийж,ойлгоход хялбархан үгтэй хүүхэлдэйн кино үзэх, дуу сонсох зэргээр суралцдаг. Харин зарим нь орчинд ньочиж сурахыг илүүд үздэг. Энэ арга нь хамгийн хурдан хэл сурах боломж юм.

Гэвч төлбөрийн хувьдөндөр үнэтэй учир сонголтоо энд хийдэг. Богино хугацаанд англи хэлийг заана, ярьж сургана гэсэн зарындагуу очвол ганцхан багштай, долоо хоногт хоёрхон удаа орох хөтөлбөртэй сургалтын курс, төв угтана.Өөрөөр хэлбэл, манайд ийм төрлийн сургалтын төвүүдэд тавих хяналт сул байна хэмээн мэргэжлийнхүмүүс үзэж байгаа.

Манайд гадаад хэлний төвүүдийн мөрдөх нэгдсэн стандарт байдаггүй. Олон улсынстандартыг жишээ болгон хэрэглэж, хяналтыг сайжруулах хэрэгтэйг их, дээд сургуулийн гадаадхэлний мэргэжлийн багш нар хэлж байсан юм. Нэгдсэн стандарт, хяналтгүйгээс чанаргүй сургалтынтөв иргэдэд үйлчилж байна. БНХАУ гэхэд тэрбум 360 сая хүн амтай ч улсын хэмжээнд үйлажиллагаа явуулдаг сургалтын төв нь 230 гаруй байдаг.

Мөн Япон улс 130 сая орчим хүнтэй чгадаад хэлний сургалтын төв нь 130 гаруй байх юм. БНХАУ-д хэлний төв байгуулахад амаргүй байдаг.Тиймээс монголд ирж хэлний төв байгуулсан талаар нэгэн сургалтын төвийн захирал ярьж байсан юм. Чанартай хэлний төв олон ч, чанаргүй бизнесийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад нь хяналтхэрэгтэй.  

 

Зураг