Хөгшрөлтөө ухаалгаар, мэсгүйгээр удирд

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа

Нас ахих тусам бидний арьс, ялангуяа нүүрний арьс нимгэрэн суларч, унжих нь нүүрний хэлбэрийг өөрчилж “хөгшин” харагдуулдаг аж. Сайхан амьдрахын тулд хөгширч байгаагаа ч анзаарах сөхөөгүй зүтгэж явахдаа мэдлэг, хэрэгтэй зуршил, зөв арчилгаагүйгээс болж нэг л мэдэхэд гэнэт хөгширсөн байдагтай санал нийлэх биз ээ. Байгалийн жамаас бид зугтах аргагүй. Гэхдээ, технологи, зөв эмчилгээний тусламжтайгаар удирдан, хөгшрөлтийг ухрааж, хэдэн жилийн өмнөх залуу төрхөө эргүүлэн авчрах боломжтой цаг үед амьдарч байгаа нь олзуурхууштай.

Хүний Нүүрний арьс яагаад унждаг вэ?

Арьс ястайгаа шууд наалттай байдаггүйг доорх зургаас харж болно. Мод шиг хэлбэртэй зүйл бол “УЯН БАГАНАН шөрмөс” бөгөөд арьсны давхарга болон ясны хальсыг холбож барихаас гадна нүүрний мимик буюу инээх, уурлах, гуниглах, ярвайхад ганхан хөдөлж сэтгэл хөдлөлийг харагдуулах үүрэгтэй Retaining Ligaments буюу БЭХЛЭГЧ ШӨРМӨС юм.

зураг
 

Дараах зурагт тасархай зураасаар залуу хүний арьсыг бэхлэгч шөрмөсний байрлал ямар байсныг, бодит дүрслэлээр хөгширсөн арьсны шөрмөсний байрлалыг харуулсан байна. Өөрөөр хэлбэл, хөгшрөх тусам шөрмөсний хүчтэй, бат бөх байдал алдагдаж, тэр хэмжээгээр нарийсан сунаж, түүнийг дагаад арьс суларч, унждаг байх нь. 

зураг
 

Зарим хүмүүс унжиж, үрчийсэн арьсны асуудлаа мэс заслын аргаар шийдэх нь бий. Энэ үед, арьсыг өвчиж, салган, татах явцад баганан бэхлэгч шөрмөсүүдийг огтлон тасалдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж, гоо сайхны мэс засалд орсон хүмүүсийн олонх нь нүүрэндээ мимикгүй, амьдлаг төрхгүй, гөлгөр болдог байх нь. 

зураг
 

Баганан шөрмөсний бат бөх, чанга байдалд хөгшрөлт, дэлхийн татах хүчний нөлөөллөөс гадна арчилгаа, тордлогоо, амьдралын буруу хэв маяг, нэг талаараа зажлах, унтах, удаан хугацаанд доошоо харж утас үзэх, хөлөө ачиж суух гэх мэт муу зуршлуудаас ихээхэн шалтгаалдаг аж. 

Нэгэнт үүссэн арьсны хөгшрөлтийг яах вэ? 

Хэрэв таны 

  • Нүүрний тэгш хэм алдагдсан 
  • Нүдний булан, зовхи бууж харах талбай багассан
  • Гунигийн гурвалжин тодорсон
  • Хялгасан үрчлээ үүссэн
  • Нүүр ерөнхийдөө бараан
  • Нүүр залуу цагийнхаас гонзгор, урт болсон бол

та үргэлжлүүлэн уншаарай. 

Хөгшрөлтийг ухраах шийдэл: Мэстэй юу, мэсгүй юу, өвдөлттэй юу, өвдөлтгүй юу? Аль нь дээр вэ?

Унжсан арьсыг татах, үрчлээг багасгах, “залуу” харагдуулах мэс засал нь өнгөц, түр зуурын буюу таныг хөгшин харагдуулж буй нүүрний гаднах “баг, маск”-ийг л арилгахаас асуудлын уг үндэст нь нөлөөлж, залуу төрхөнд нь эргэж аваачих шийдэл биш юм.

МЭСГҮЙ, ЗҮҮГЭЭР ХАТГАХГҮЙ, ӨВДӨЛТГҮЙ, НУУГДАХ ХУГАЦАА ШААРДЛАГАГҮЙ, ЗОВИУРГҮЙ СОНГОЛТ БАЙНА. ХӨГШРӨЛТИЙГ СУУРИАС НЬ УХРААЖ, ҮР ДҮНГ 25 МИНУТАНД ХАРНА.

Энэ бол Монголд ЦОРЫН ГАНЦ байдаг, албан ёсны баталгаатай, 10 жил туршлагажсан ЭМЧ нар ажиллуулдаг, чанар нь 10 жилийн хугацаанд туршигдаж, батлагдсан AIRJET аппарат юм. 

AIRJET хэрхэн ажилладаг вэ?

AIRJET аппарат нь нүүрний булчин холбоосыг өргөж, тэгш хэмийг засах үйлчилгээтэй, өндөр даралтат агаар-шингэний технологид суурилсан, нүүрний гүнээс залуужуулах, МЭСИЙН БУС дэвшилтэт төхөөрөмж юм.

AIRJET аппаратыг шат шатны сургалтад хамрагдаж, дадлагажсан, туршлагатай эмч нар ажиллуулдаг бөгөөд нүүрний өргөгч булчин холбоосын ясанд бэхлэгдэх шөрмөсний багцын тодорхой цэгүүдэд тэжээлийг оновчтой нэвчүүлж, эмчилгээ хийсний үр дүнд нүүрний хэлбэр засагдан, зовхи, хацар залуу үеийн байрандаа очсоноор, арьс давхар өргөгдөж, үйлчлүүлэгчийнхээ залуугийн төрхийг эргүүлэн авчирдаг. Дээр нь арьсны микроциркуляци буюу цусны эргэлт сайжирснаар царай шингэрч тунгалагжина.

AirJet-ээр үйлчлүүлэгчдийн нүүрэнд ямар өөрчлөлт гарсныг дараах зургуудаас харна уу.

Үйлчлүүлэгчдийн маань нүүрэнд дараах нийтлэг өөрчлөлтүүд гарчээ. 

  1. Нүүрний тэгш хэм сэргэж, арьсны өнгө сэргэж, богиносож, сууриараа өргөгдсөн
  2. Нүдний булан өргөгдөж, зовхи өргөгдөж давхраа ил гарсан, нүд сэргэг болж, гүн цацраг үрчлээ багассан, доод зовхины уутанцар багасаж, нугалаас зураас бүдгэрсэн 
  3. Шанаа жижгэрэн нарийсаж
  4. Хацрын унжилт багассан, нугалааснууд гүехэн болсон, арьсанд тогтсон үе долгион арилсан
  5. Уруулын булан өргөгдөж хазгай засарсан, завьжны нугалаас гүехэн болсон, Завьжны унжилт багасаж, нугалаа гүехэн болсон
  6. V-Line тодорсон 
  7. Хүзүүний үрчлээ багассан

Үр дүнгээ хэр удаан барих вэ?

AirJet аппаратад 3 удаа орох нь эмчилгээний 1 курс болно. Нас, төлжилтийн хурднаас шалтгаалан эхний оролтоос 45-60 хоногийн зайтай 2 дахь, 3 дахь эмчилгээндээ орно. Ингэснээр, нүүрний арьсны гүний лигамент өргөгдөж, арьсыг хуучин байрлал руу нь татсанаар өмнөхөөсөө улам залуужна. 

Та амьдралын зөв хэв маягтай, хэт таргалж жин нэмэхгүй, нэг талаараа харж унтдаг зуршлаа засвал өргөгдсөн үр дүн 3 жил хадгалагдах боломжтой. 3 жилийн дараа дахин курс эмчилгээнд орж болох ч, ингэж хүлээлгүй жилийнхээ ойн дээр 1, 1 удаа орсноор 1 жилийн хөгшрөлтөө ухраах болно. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн хөгшрөлтөө ТЭГЛЭЖ, хөгшрөлтөө ухаалгаар удирдана гэсэн үг.

AIRJET аппаратны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах видеог үзнэ үү.

Хөгшрөлтөө ухраах үйлчилгээний цаг авах бол энд дарна уу.

Хөгшрөлтийг ухраах цогц үйлчилгээг, дэлхийд чанар үйлчилгээ нь хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дэвшлүүдийг (Итали, Франц, Израиль, БНСУ) оргиналаар нь нутагшуулсан Монголд цор ганц байдаг аппаратуудаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг CHARMZONE life-Beauty Med эмнэлгийн хуудсыг дагаж, энэ чиглэлийн мэдээлэл авахыг хүсвэл  энд дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.