Азийн гамшгийн бэлэн байдлын төв (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал ноён Аслам Первайз тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод иржээ.
Төлөөлөгчдийг хотын дарга хүлээн авч уулзаж хотын түвшний эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, хот төлөвлөлтийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Харин “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-ийн гүйцэтгэх захирал Аслам Первайз "Цаашид Улаанбаатар хотыг гамшигт тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, аюулгүй, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, шат дараатай төлөвлөгөө гарган хамтран ажиллана" гэжээ.
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо төвтэй 1986 онд байгуулагдсан тус төв нь Ази, Номхон далайн бүс нутагт гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өндөр туршлагатай, мэргэжлийн байгууллага аж.
Монгол Улс 2025 оны арванхоёрдугаар сард Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр нэгджээ.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын(НЗДТГ) хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!