Завхан аймгийн Сонгино сумын нутагт “Цагаан дөрөлж” гэдэг газар суудлын автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлага өчигдөр 15:30 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Toyota Land Criuser-80” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, иргэн Б-ийн “Mitsubishi Оuthlander” загварын гурван зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
Иймд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!