Уншиж байна ...

Олимпоос алт авсан АНУ-ын эрэгтэй хоккейн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
24 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Италийн Милан хотод болсон цагаан олимпоос АНУ-ын хоккейн баг тамирчид алтан медаль хүртсэн билээ. Эрэгтэй баг нь 46 жилийн дараа олимпоос гурав дахь алтан медалиа хүртсэн нь америкчуудыг баярлуулсан юм.

Тэгвэл өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шигшээ багийн тамирчдыг Цагаан ордондоо хүлээн авсан байна. 

Д.Трамп Цагаан ордонд тамирчдыг хүлээн авсныхаа дараа АНУ-ын Капитолын ордонд очиж, илтгэл тавьсан. Энэ үеэр мөн эрэгтэй хоккейн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв.

Харин тус улсын хоккейн эмэгтэйчүүдийн баг нь Ерөнхийлөгчийн урилгаас татгалзсан. Тэд өөр хотод төлөвлөсөн хуваарь нь давхацсан тул улсынхаа нийслэлд очих боломжгүй гэдгээ учирлажээ. Хэдийгээр эмэгтэйчүүд нь Капитолын ордонд очих боломжгүй ч Цагаан ордонд хүлээж авна гэдгээ Д.Трамп мэдэгдсэн байна. 

зураг
 
зураг
 

АНУ-ын шигшээ багийн хаалгач Коннор Хеллебайкт Д.Трамп Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль гардуулахаар болсноо мэдэгдсэн юм. Өдгөө 32 настай хаалгач эр шигшээд Канадын эсрэг 42 цохилтоос 41 хааж, багаа алтан медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 

Ингэснээр Коннор Хеллебайк энэ шагналыг авч буй анхны хоккейн тамирчин болж байна.

Д.Трамп засаглалынхаа эхний бүрэн эрхийн хугацаанд гольфчин Тайгер Вудс, америк хөлбөмбөгчин Алан Пэйж, Рожер Стаубач болон 1948 онд нас барсан бэйсболын домог Бэйб Рутэд нөхөн олгож байжээ.