Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн ОХУ-д тагнуулын хэрэгт сэжиглэгдэн Чита хотод саатуулагдаад байгаа тухай мэдээлэл livetv.mn сайтад нийтлэгдсэний дагуу энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Монгол Улсын Гадаад харилцааны яам тус иргэний талаар мэдээллийг Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газраар дамжуулан авсан бөгөөд иргэний ар гэр болон холбогдох байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа юм байна. Мөн хувь хүний нууцыг хамгаалах хууль болон ар гэрийн хүсэлтийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!