Уншиж байна ...

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог цогцоор нь өөрчлөх зорилгоор иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Нам (МАН)-ын дэргэдэх Эрүүл Мэндийн бодлогын хорооноос өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд "Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд 11 бодлогын хороо байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Эрүүл мэндийн бодлогын хороо хуралдаад Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Д.Ганмааг даргаар томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Л.Энх-Амгалан, салбарын сайд асан Л.Энхболд тэргүүтэй тус салбарын мэргэжлийн төлөөллүүд багтсан билээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, салбарын сайд асан Т.Мөнхсайхан, сайд асан С.Энхболд, А.Цогцэцэг, Ерөнхийлөгчийн Эрүүл Мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нар оролцсон юм.

Нээлттэй хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшил, иргэдийн санаа бодлыг сонсох, тэдний саналыг төрийн бодлогод нэгтгэхэд анхаарч байгааг УИХ-ын гишүүн Д.Ганмаа онцлов. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Иргэдэд нээлттэй ийм хэлэлцүүлгийг нэг бус удаа зохион байгуулна. Зөвхөн нийслэлд ч бус орон нутагт хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Манай бодлогын хорооны гол ажил бол өмнө нь хийгдэж байсан бүх бодлогын хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шалгуур үзүүлэлтээр дүгнэж, энэ салбарт байгаа асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой" гэж онцлов.

Иргэдийг өвдсөнийх нь дараа эмчилдэг бус өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохын тулд нийгмийн эрүүл мэндийн бодлогоо зөв чиглүүлэх нь чухал болохыг сайд асан Т.Мөнхсайхан ярьсан юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Манай салбар 2021 онд том тогтолцооны шинэчлэл хийсэн. Нэг эх үүсвэрээс худалдан авалт хийх буюу нэг санд бүгдийг нь төвлөрүүлээд тэндээсээ тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Үүний үр дүнд 2020 онд 16 сая төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнгөрсөн онд энэ тоо 26 сая төгрөг болсон. Зургаан жилийн өмнө нийт 1.9 сая хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн бол өнгөрсөн онд 2.8 сая болж нэмэгдсэн.

Харамсалтай нь энэ салбарын санхүүжилт хаанаа ч хүрдэггүй. Нөгөө талаас Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-д төвлөрч буй мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх, яаж ашигтай зарцуулах дараагийн шатны тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байна" гэв.

ФОТО

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав