Уншиж байна ...

Сүмогийн холбооноос гуравдугаар сарын чансааг зарлалаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
20 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний банцүкэ буюу бөхчүүдийн шинэ чансааг зарлалаа. Гуравдугаар сарын 8-ны Ням гарагт эхлэх хаврын тэмцээнд Монголын 22 бөх зодоглоно. 

Нэгдүгээр сарын тэмцээнд озеки Аонишикитэй түрүү булаалдсан Атамифүжи цолтой бөх боллоо. Ингэснээр тэр Шизуока мужаас 96 жилийн дараа төрж буй цолтой бөх болсон байна. Хамгийн сүүлд энэ нутгаас төрсөн бөх 1930 онд саньякү болж байв.

зураг
 

Укриан сүмоч Аонишикигийн хувьд энэ тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолтон болох боломжтой. Өдгөө 21 настай түүний хувьд энэ даалгаврыг амжилттай биелүүлбэл хамгийн богино хугацаанд сүмогийн дээд цолд хүрсэн рекорд тогтоох юм.

Тэгвэл энэ оны арваннэгдүгээр сард 42 нас хүрэх Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд Дээд зиндаанд хамгийн олон барилдсан бөхөөр тодрох боломжтой. Тэр ердөө дөрвөн барилдаа хийхэд нутгийн ах Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилтыг эвдэнэ.

Зодог тайлаад Оошима ояката болсон Н.Цэвэгням 1998 оноос 2015 он хүртэл 1,470 барилдсан амжилтаар рекорд тогтоосон билээ. Тэгвэл Тамавашигийн хувьд энэ тоо 1,467 хүрээд байна.

Тамаваши 2008 оны есдүгээр сараас хойш цолтой Дээд зиндаанд барилдаж буй. Ингэснээр 98 тэмцээнд барилдсан үзүүлэлтээр дөрөвдүгээрт жагсаж байна. Түүний дээд 99 тэмцээнд зодоглосон Кёкүтэнхо Н.Цэвэгням, 103 тэмцээнд өрсөлдсөн Хакүхо М.Даваажаргал, 107 удаа тэмцээнд хүч сорьсон озеки асан Кайо нар бичигдэж байгаа юм. Хаврын тэмцээнд нэг барилдаан хийвэл түүний барилдсан тэмцээний тоо 99 болно.

МОНГОЛ БӨХЧҮҮД

Дээд зиндаа

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн
  • Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн
  • Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн
  • З-7 Ошома П.Дэлгэрбаяр
  • Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил
  • З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан
  • З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох

. Жюүрёо

  • Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар
  • З-9 Тамашёохо Э.Энхманлай
  • З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн
  • Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц

Макүшита

  • Б-8 Казэноүми Ц.Билгүүн
  • З-12 Хокүтэнкай Г.Сүхбат
  • З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун
  • Б-38 Саданохикари Д.Наранцогт
  • Б-46 Котокэнрюү Г.Билгүүн
  • З-56 Тэнросэй С.Лувсангомбо

Санданмэ

  • З-14 Госэйзан Б.Мөнх-Од
  • Б-16 Дайшёохо Ч.Шижирбаяр зодог тайлсан
  • З-17 Тацүбаяма М.Буянтогтох
  • З-51  Сачинофүжи Ганзориг Оргил

Жонидан

  • Б-8 Асахифүжи Б.Очирсайхан
  • З-39 Тэншёояма Г.Отгонбат Жонокүчи