Уншиж байна ...

“Beauty Expo 2026” гоо сайхны үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнүүд 80 хүртэлх хувиар хямдралтай худалдаалагдана

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Beauty Expo 2026” олон улсын үзэсгэлэн 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд нээлтээ хийж, гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гурван өдрийн турш үргэлжилнэ. Beauty Expo 2026 нь салбарын тэргүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж, оролцогчид болон хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг танилцуулах томоохон арга хэмжээ юм.

Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Mild Cosmetics LLC, Алтан ивээн тэтгэгчээр Амуулай ХХК болон Yves Rocher брэндийн албан ёсны төлөөлөгч Наран Бьюти Уорлд ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр TROIPEEL болон TROIAREUKE брэндийн албан ёсны төлөөлөгч Able Beauty International LLC хамтран ажиллаж байна.

зураг
 

ҮЗЭСГЭЛЭНД ИРСЭН ХҮН БҮРТ НҮҮРНИЙ МАСК БЭЛЭГЛЭНЭ

“Гоо сайхныг хүн бүрт” уриан дор зохион байгуулагдаж буй Beauty Expo 2026 үзэсгэлэнд энэ жил 10 гаруй орны 200 гаруй дэлхийн шилдэг брэндүүд оролцож байна. Үзэсгэлэнд Франц улсын алдарт Yves Rocher брэнд, дэлхийн томоохон брэндүүдийг Монголын зах зээлд нийлүүлэгч Bishrelt Beauty, Япон улсын арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэгч сүлжээ Mild Cosmetics зэрэг байгууллагууд оролцож байна. Мөн БНСУ-ын 20 гаруй байгууллага оролцож, төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

Тухайлбал БНСУ-аас K-one Pharma Co., Ltd, LACOM INC. (CELL29), 2H, Sunny Distribution, Skin Miracle Co., Ltd, Ayoonmedi, Humanpia Costech Co., Ltd, Dreamcos, URG Inc., Devote Corporation зэрэг 20 гаруй байгууллага хүрэлцэн ирж байгаа нь тус үзэсгэлэн олон улсын хэмжээний арга хэмжээ болсныг илтгэж байна.

зураг
 

ГОО САЙХНЫ ШИЛДЭГ БРЭНДҮҮД НЭГ ДОР

Мөн Монголын гоо сайхны зах зээлд байр сууриа эзэлсэн Skin1004, Flamme Products, Beauty Republic, Note Cosmetics, Ovaco Mongolia, Beauty Secrets, Bio Balance зэрэг байгууллагууд Beauty Expo 2026 үзэсгэлэнд нэгдээд байна. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулдаг арьс гоо заслын эмнэлэг, салонууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, сурталчилна.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд хямдралтай, урамшуулалтай худалдаа зохион байгуулж, зарим бүтээгдэхүүний хямдрал 80 хувьд хүрэх юм. Мөн гурван өдрийн турш салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан B2B уулзалтууд зохион байгуулагдаж, олон улсын болон дотоодын зах зээлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгоно.

ТА АРЬСАА ҮНЭГҮЙ ОНОШЛУУЛЖ ӨӨРТ ТОХИРСОН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР АВ

Энэ жилийн үзэсгэлэн нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, охид бүсгүйчүүдэд зориулсан энтертайнмент тоглолт, тусгай хөтөлбөр бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Мөн үзэсгэлэнгийн үеэр хүрэлцэн ирсэн зочдод нүүрний маск бэлэглэх төдийгүй, үзлэг, оношилгоо, зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөхөөс гадна гарын бэлэг, урамшуулал, гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн байна.

Иймд гоо сайхан, эрүүл мэндийн салбарыг нэг дор нэгтгэсэн “Beauty Expo 2026” олон улсын үзэсгэлэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дороос худалдан авахыг урьж байна.

2026 оны 2 дугаар сарын 27 – 3 дугаар сарын 1
Буянт-Ухаа спортын ордон

Beauty Expo 2026 үзэсгэлэнд тавтай морилно уу!

Утас: 8885-1276

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.