Уншиж байна ...

Германы цаначны хэрэглэлийг андуурч ашигласан орос бүсгүй олимпоос хасагджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италийн олимпын сүүлийн өдөр гүйлтийн цанын бөөн гараатай 50 км марафон уралдаан болсон билээ.

ОХУ-ын тамирчин Дария Непряева уралдааны үеэр цанын хэрэглэлээ солихдоо Германы цаначин Катарина Хеннигийн хэрэглэлийг андуурсан байна. 14 дугаартай өмсгөлтэй уралдсан орос бүсгүй 11 дүгээр байранд орсон ч бусдын цаныг ашигласан тул хасагджээ.

Харин Германы тамирчин Катарина Хенниг 2:25:16.4 цагийн амжилтаар есдүгээр байранд орсон юм.

Катринагийн ашиглах ёстой байсан нөөц хэрэглэл нь өмнөхөөсөө удаан санагдсан ч хамгийн том асуудал нь биш байв. Уралдааны явцад шингэн нөхөхөөр завсарлах үедээ цанын ёроолд наалдсан хуванцрыг салгахад хамгийн их цаг үрснээ немц бүсгүй сэтгүүлчдэд ярьсан аж.

зураг
 

Тэрбээр энэ талаар "Уралдааны өмнө бид дөрвөн цана туршиж үзсэн. Гурав эсвэл дөрөв дэх хэрэглэлийн аль нэгийг нь тэр андуурсан болов уу. Хэдийгээр амжилтад нөлөөлөх боловч цанын уралдааны үеэр ийм зүйл тохиолдох нь элбэг үзэгдэл" гэж ярьсан юм.

Өдгөө 23 настай Непряева өрсөлдөгчийнхөө цаныг буцааж өгөхдөө уучлалт гуйжээ.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос 2022 оны хоёрдугаар сараас хойш Орос болон Беларусийн тамирчдын эсрэг хориг арга хэмжээ авч буй. Гэхдээ цөөн тамирчдад Миланд болох олимпын ганцаарчилсан төрөлд оролцох эрх олгосны нэг нь Дария байв.