Уншиж байна ...

Улсын арслан Б.Орхонбаяр хоёрын даваанд уналаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгийн даваанаасаа эхлээд дуулиантай үргэлжилж байна.

Дархан аварга А.Сүхбат, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий, Д.Баасандорж тэргүүтэй бөхчүүд нэгийн даваанд унасан юм.

Тэгвэл хоёрын даваанд улсын арслан Б.Орхонбаяр сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шорооджээ. Сумын заан Д.Мөнхтулга нь нэгийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийг давсан билээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Мөнхтулга нь улсын харцага М.Дармаабазарын хүү юм. 1992 онд улсын заан Ж.Ганболдоор зургаа давж, тухайн үедээ улсын өсөх идэр начин цолд хүрч байсан М.Дармаабазар хожим буюу 2004 онд хуульд өөрчлөлт оруулснаар улсын харцага цолтой болсон юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дархан аварга А.Сүхбатыг нэгийн даваанд хаясан залуу бөх А.Энхбаяр хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурьтай оноолт таараад унав. Харин улсын арслан Ц.Содномдорж сумын заан М.Өсөхбаярт унасан байна.