Италийн гүйлтийн тэшүүрчин Франческа Лоллобрижида бол Италийн алдарт жүжигчин, хожим нэртэй улс төрч болсон Жина Лоллобрижидагийн удмын хүн. Түүний бас нэг үеэл нь Италийн хөдөө аж ахуйн сайд Франческо Лоллобрижида юм.
Харин тэшүүрчин бүсгүй 27 хүртлээ тив дэлхийгээс медаль хүртэж байсангүй. 2018 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэшүүрийн бөөн гараатай уралдаанд аваргалсан нь хамгийн том амжилт нь байлаа.
Тэгвэл дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпод мөнгө, хүрэл медаль зүүснээр замналынхаа хамгийн оргил амжилтаа үзүүлэв.
Дараа жилийнх нь тавдугаар сард хүү Томмасогоо төрүүлснээр тамирчны карьераа цэг тавих тухай бодож эхэлжээ. Гэвч тэр бууж өгсөнгүй. Нутагтаа болох цагаан олимпоос медаль хүртэх зорилго өвөртөлж, өнгөрсөн онд Норвегид болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алт, хүрэл медаль авчээ.
1991 оны хоёрдугаар сарын 7-нд төрсөн итали бүсгүй нутагтаа зохион байгуулагдсан олимпын гүйлтийн тэшүүрийн 3,000 метрийн уралдаанд яг 35 насныхаа төрсөн өдрөөр олимпын рекорд тогтоосон юм. Үүнээс тав хоногийн дараа 5,000 метрийн төрөлд улсынхаа рекордыг шинэчилж, олимпын хошой аварга болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!