Хоёрдугаар сарын 17-19-ны өдөр буюу битүүн, шинийн 1,2-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтвортой, салхи шуурга багатай хүйтний эрч сулавтар, өдөртөө дулаахан байх юм байна.
Харин шинийн 3-наас буюу 20-нд баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч 10-15 градусаар эрс чангарах төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Улаанбаатарт: Шинийн 2-ны орой буюу хоёрдугаар сарын 19-20-нд шилжих шөнө цас орж явган шуургатай байна. Салхины хурд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэх юм байна. Агаарын температур өмнөх өдрөөсөө 10-аад градусаар хүйтрэх юм байна.
Нийт нутгаар: Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 20-ны өдрөөс нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, салхи шуургатай, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө агаарын температур 10-15 градусаар хүйтэрч хүйтний эрч чангарах юм байна.
Иймд нимгэн хувцастай хол замд явахгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж үзэгдэх орчин хязгаарлагдах болзошгүй байгааг анхаарууллаа.
Агаарын температур:
Хур тунадас:
Салхи:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!