Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ирэх зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг дуустал АНУ, Канад, Мексик улсад болно.
Тэгвэл Мексикийн Гваделупа хотын захиргаанаас тус улсад болох тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангахаар дөрвөн робот нохой худалдаж авснаа танилцуулсан байна. Камер, шөнийн цагаар орчныг тод харах тоноглолтой робот нохойнууд тэмцээний үеэр болон бусад үед ажиглалт хийх үүрэгтэй аж.
Хотын захиргаанаас дөрвөн робот нохойгоос бүрдсэн "K9-X" хэмээх шинэ нэгж байгуулснаа зарлаад тэднийг худалдаж авахад 2.5 сая песос буюу ойролцоогоор 145,000 ам.доллар зарцуулснаа мэдэгдэв.
Роботууд бартаат замаар явж, шатаар өгсөх, үзэгдэх орчин бага нөхцөлд ажиллах боломжтой. Цагдаа нарт видео дүрс явуулах, сэжигтнүүдэд дуут дохио өгөх чадвартай. Ингэснээр аюултай нөхцөлд хүний оролцоог багасгаж байгаа аж.
Эх сурвалжийн баталж байгаагаар эдгээр роботууд ямар нэгэн зэвсэггүй. Зөвхөн ажиглаж, мэдээлэл дамжуулах үүрэгтэй юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!