Уншиж байна ...

Н.Алтантүлхүүр: Авлигын хэргээр 436 хүн ял шийтгүүлсний 116 нь эмэгтэй

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн байранд өнөөдөр боллоо. 

Энэ үеэр эрүү болон зөрчлийн хэргийн статистик мэдээллийг ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт Н.Алтантүлхүүр танилцуулсан юм. 

Тухайлбал авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар тэрбээр дараах мэдээллийг хүргэв. 



Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн 410 хэрэг хүлээж авсан. Үүнээс 

  • 243 хэргийг хянан шийдвэрлэж,
  • 57 хэргийг прокурорт буцааж,
  • дөрвөн хэргийг түдгэлзүүлж,
  • 27 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 79 хэргийн үлдэгдэлтэй байна. 

Хянан шийдвэрлэсэн 243 хэргээс зургааг нь хэрэгсэхгүй болгож, 22 хэргийг цагаатгасан. 

Авлигын хэргээр 436 хүн ял шийтгүүлсний 116 нь эмэгтэй байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлэгчдийн 47.9 хувь нь төрийн албан хаагч байсныг ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт Н.Алтантүлхүүр хэллээ. 

зураг
 
Эх сурвалж: ШЕЗ
зураг
 
Эх сурвалж: ШЕЗ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав