Хүүхдийн хөгжлийн чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах болсноо Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээлжээ.
Тус мэдээлэлд "Энэ жил Орос, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 105 жил, Монгол хүүхэд анх Орос Улсад суралцахаар явж, хүүхдийн хөгжлийн чиглэлээр гадаад харилцааны эхлэл тавигдсаны 100 жилийн ой тохиож байна.
УИХ даргын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ХГБХХЕГ-ын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова Беловатай уулзаж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох талаар хэлэлцлээ. Үүнд:
Монгол Улсын хүүхдийн салбарын зуун жилийн түүхэнд хүүхдийн сайн сайхны төлөөх Орос Улсын дэмжлэг, хамтын ажиллагаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Цаашид энэ туршлага сэргэж, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр найрамдалт харилцаа улам өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!